Авлигатай тэмцэх газар/АТГ/-т ногоон автобусны хэргээр нэр бүхий 25 хүн шалгагдах болсны дотор Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ багтаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Хэвлэлд дурдсанаар Д.Мөнх-Эрдэнийг дээрх хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан. Гэвч тэр дээрх хэрэг мухарлагдтал дараагийн албанд томилогдохоо түр азнах ёстой атал Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярын зөвлөх болж дэвшлээ.
Ноцтой хүмүүсийг албан тушаалд томилох технологи нутагшуулдаг нь одоогийн Засгийн газрын ганц том сэжүүр бүхий үйлдэл юм.
Х.Нямбаатарыг хот руу явуулж, нүүрсний сонсголыг удирдах даргаас нь мултлаад, Б.Энхбаярыг Хууль зүй дотоод хэргийн сайдаар томилж,, нүүрсний сонсголыг удирдах Түр хорооны дарга болгосноос л зорилго нь тодорхойлогдсон гэж хэлэхэд хардсан болохгүй биз. Уг нь нүүрсний сонсголыг өнгөрсөн хавар хийх боломж байсан ч хойшлуулсаар ирэх арванхоёрдугаар сар болгосон нь ч хардах үндэслэл дагуулж байгаа.
Хэрэв хавар нүүрсний сонсголыг товлосон ёсоороо зохион байгуулсан бол хил даваад зугтсан “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргалын хадгалж буй олон нууцыг мэдэх боломж монголчуудад байсан. Харамсалтай нь, үг хэлийг хаах нь эрх баригчдын хувьд нэг номерын асуудал байсан уу гэлтэй. “Шувуу” ажиллагаа гэгчийг зарлаж, “Н.Удаанжаргал Малайзад байна, Тайландад ирлээ. Аргентин руу зугтлаа, араас нь “Шувуу” ажиллагааныхан хөөцөлдөж байна “гэхчлэн дуулиан дэгдээсээр нүүрсний сонсголд оролцох хүсэлтээ илэрхийлсэн Н.Удаанжаргалыг чимээгүй болгож орхисон.
Уг нь тэрбээр анхны нүүрсний сонсголыг удирдахаар томилогдоод байсан УИХ-ын гишүүн Г.Ганболдод “нүүрсний сонсголд цахимаар оролцъё” гэдэг хүсэлт илэрхийлсэн байдаг. Харамсалтай нь, эрх баригчид Г.Ганболдыгоо хавчиж хяхсаар нүүрсний сонсголыг удирдах даргаас нь чөлөөлж, түүгээр зогсохгүй уг сонсголыг хойшлуулсан зураглал харагдаж байна. Энэ үед одоогийн Засгийн газрын сайд нарын буруу булай бүхнийг ЭТТ ХК-ийн БЭТ Ж.Ганбат цээжээр хамгаалж, нуун далдлах ажлыг зохион байгуулж байсан болзошгүй. Тийм ч учраас ЭТТ ХК-ийн БЭТ-өөр ахин томилохоор болоод байгаа. Магадгүй одоогийн Засгийн газар Но-гоо нуухад итгэх хүн түүнээс өөр байхгүй. Тиймээс одоогийн мөрдөж буй хуулиа зөрчиж БЭТ-өөр Ж.Ганбатыг хоёр дахиа сонгох нь.
Тэгвэл нүүрсний хулгайд нэр холбогдон шалгагдаж байгаа Б.Энхбаярын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ нүүрсний сонсголд гэрчээр бус шүүгчээр ирэхээр боллоо. Харин Ж.Ганбат БЭТ-өөр эгэн томилогдоно. Ингээд нүүрсний сонсгол 12 дугаар сарын дөрөвнөөс эхэлнэ. Хачирхалтай хэрнээ маш илхэн санаархалтай , тод томруун томилгоог тэд үйлдлээ. Өөрөөр хэлбэл Засгийн газрын сайд нарын 90 хувь нь нэр холбогдож “Нүүрсний хулгайн сонсгол”-д эрх тэгш, шударга шүүлт гэж байхгүй гэсэн үг. Учир нь бүрэн хамгаалалтаа “томилгоо” гэх нэрийн дор босгож байгаа юм гэхэд үнэнээс хэт хэлбийхгүй биз.
Т.Мөнхсайхан : Одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ.
2024.11.13 13:43
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ