Төв аймгийн Заамар сумын Төмстий багийн “Өвөр наймганы ам” нэртэй газар 3921.28 га талбайд “Эрдэнэсийн эрэг” ХХК-д АМГТ хууль бусаар ашигт малтмалын хайгуулын лиценз олгож, өрөмдлөгхийж, бэлчээр нутгийг сүйтгэж, малчдын эрхийг зөрчиж байгааг эрс эсэргүүцэж байна.
Орон нутгийн өмчийн оролцоотой ААН-д хязгаарлагдмал сонгон шалгаруулалтаар ашигт малтмалынхайгуулын лиценз олгох нэрийдлээр Заамар сумын ИТХ, Төв аймгийн ИТХ-аар орон нутгийн тусгайхэрэгцээнд авсан газар нутагт хууль зөрчиж, Төв аймгийн Заамар сумын нутаг 15541.08 га бүхий“Өвөр наймганы ам” нэртэй талбай, “Түмэнгийн дөрөлж” нэртэй 5626.5 га талбайд ашигт малтмалынхайгуулын зөвшөөрөл олгох ажиллагааг улс төр-бизнесийн бүлэглэл хуйвалдаж, зохионбайгуулалттайгаар явуулсан гэж бид үздэг.
Энэхүү хуйвалдааныг санаачлан зохион байгуулж, дэс дараатай төлөвлөн, удирдан чиглүүлж, гарбие оролцсон улс төрийн нөлөө бүхий өндөр албан тушаалтнууд бол тухайн үед Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Төв аймгийн Засаг дарга байсан, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал наргэж үзэх бүрэн үндэслэл, баримт нотолгоо хангалттай бий.
- Төв аймгийн Засаг дарга байсан, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нь “Төв Эрдэнэс” ОНӨААТҮГ-ийгуул уурхайн компаниудтай хамтран байгуулах, лиценз олгуулахад бүх талаар дэмжлэгүзүүлэх, УУХҮС-д хүсэлт явуулах, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрыг чөлөөлөх, санал өгөхдөө хуульд заасан үндэслэлээс өөр тайлбар хийх зэрэг үйлдлүүдээр хууль зөрчиж, иргэдийнхээ эрх ашгийн эсрэг ажиллаж, бусдад давуу байдал олгож, албан тушаал, эрх мэдлээурвуулан ашигласан.
- Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат 2017.01.25-нд “Талбайн солбицол тогтоох тухай“ 37-ртогтоол гаргаж, Төв аймгийн Заамар сумын нутаг 15541.08 га бүхий “Өвөр наймганы ам” нэртэйталбай, “Түмэнгийн дөрөлж” нэртэй 5626.5 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгоншалгаруулалт явуулахыг УУХҮ-ийн сайд асан Ц.Дашдоржид даалгасан байдаг.
- Ц.Дашдорж нь 2017.02.16-нд “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” А/40-р тушаал гаргасан. Үүгээр “Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн хэрэгцээний газартайдавхцалтай эсхүл хууль бус олборлолтод өртсөн талбайтай сонгон шалгаруулалтын талбай ньдавхцаж байвал тухай орон нутагт үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон ороннутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохсонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион байгуулж болно” гэсэн 1.6 дахь заалтнэмсэн. Ийм тендерийг зөвхөн улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн эсхүл стратегийн ачхолбогдол бүхий ашигт малтмалын ордод явуулахаар заасан хуучин заалтыг ийнхүү дур зоргоор өөрчилсөн.
- Маргаан бүхий лицензийг олгохдоо үндэслэсэн дээрх журмыг УУХҮ-ийн сайдын 2018.02.13-ныөдрийн А/28 тоот тушаалаар хүчингүй болгосон. Үүнийг Захиргааны хэргийн Давж заалдах шатнышүүхийн шүүгч 2018.03.19-ны өдрийн 221/Ш32018/0429 захирамжаар тогтоосон.
- Иймд бид АМГТ-ны газарт хандаж, Төв аймгийн Заамар сумын Төмстий багийн “Өвөр наймганы ам” нэртэй газар 3921.28 га талбайд “Эрдэнэсийн эрэг” ХХК-д хууль бусаар олгосон ашигт малтмалынхайгуулын тусгай зөвшөөрлийг нэн даруй цуцлахыг шаардаж байна.
- Мөн Алт 1 хөтөлбөрөөр Заамар суманд явагдсан хариуцлагагүй уул уурхайн улмаас сүйтгэгдсэнбайгаль орчин, зөрчигдсөн хүний эрхийн асуудлыг хянан шалгах, ажлын хэсэг байгуулан ажиллаж, “Алтны сонсгол” хийхийг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчөөс хүсч байна.
УЛС ТӨР-БИЗНЕСИЙН БҮЛЭГЛЭЛ “ӨВӨР НАЙМГАНЫ АМ”-ЫГ ХЭРХЭН ЗОХИОНБАЙГУУЛАЛТТАЙГААР БҮЛЭГЛЭН ХУУЛЬ БУСААР БУЛААЖ АВСАН ХЭРГИЙН ТҮҮХИЙГБАРИМТААР ХАРУУЛБАЛ:
- 2017.01.13-нд Төв аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид “Компанийн үүсгэн байгуулагчаар оролцохтухай” 09 тоот тогтоол гаргасан. Засаг дарга Ж.Батжаргалын компани үүсгэн байгуулагчаароролцох санал, “Голд Харбор” ХХК-ийн хүсэлтийг хэлэлцээд дараах тогтоол гаргасан:
- Аймгийн нутаг дэвсгэр ашигт малтмалын хайгуул, ашиглалтын болон байгаль орчныг нөхөнсэргээх чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулах хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, ХХК-ийнүүсгэн байгуулагчаар “Төв Эрдэнэс” ОНӨААТҮГ-ийг, “Голд Харбор” ХХК-тай хамтраноролцохыг зөвшөөрсүгэй.
- Хамтарсан компанийн хувьцааны 34%-ийг үнэ төлбөргүй, зардал гаргахгүйгээр “ТөвЭрдэнэс” ОНӨААТҮГ эзэмшихээр тогтоосугай.
- Хамтарсан компанийн хувьцааны 66%-ийг “Голд Харбор” ХХК эзэмжиж, үйл ажиллагааявуулахад шаардлагатай бүхий л хөрөнгө орууулжлтыг хийж, аливаа эрсдэлийг хариуцан... тохиролцоог сайшаан дэмжсүгэй.
- Хамтарсан компанид үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тусгай зөвшөөрөлолгуулахад бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллах
- Хамтарсан компанид Заамар сумын нутаг дэвсгэрт энэ тогтоолын хавсралтад дурьдсансолбилцол бүхий газарт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгайзөвшшөөрлийг олгуулах санал, шаардагдах материалыг бүрдүүлэн холбогдох төрийнзахиргааны байгууллагуудад хүргүүлж, шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах
- Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, ИХТ-ын төлөөлөгчдийн дарга Ц.Энхбат нар 2017.01.24 -нд УУХҮ-ийн сайд Ц.Дашдоржид хандаж, “Дэмжлэг хүсэх тухай “ 41 тоот албан бичигявуулсан. Үүндээ “...орон нутгийн өмчит “Төв Эрдэнэс” ОНӨААТҮГ байгуулан үйл ажиллагаагэхлүүлээд байна”, “ Төв Эрдэнэс нь хамтран ажиллах хүсэл ирүүлсэн “Голд Харбор” ХХК, “Энх дулаан” ХХК-тай хамтран “Эрдэнэсийн эрэг” ХХК, “Энх дулаан” ХХК байгуулаад байна”, “... “Эрдэнэсийн эрэг” ХХК, “Энх Эрдэнэ дулаан” ХХК-д ашигт малтмалын тусгай зөвшөөрөлолгуулж, бидний хийж буй ажилд дэмжлэг үзүүлэхийг хүсье” гэжээ.
- Тухайн үеийн Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат 2017.01.25-нд “Талбайн солбицолтогтоох тухай “ 37-р тогтоол гаргасан. Үүгээр Төв аймгийн Заамар сумын нутаг 15541.08 габүхий “Өвөр наймганы ам” нэртэй талбай, “Түмэнгийн дөрөлж” нэртэй 5626.5 га талбайдхайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт явуулахыг УУХҮ-ийн сайд асанЦ.Дашдоржид даалгасан.
- УУХҮ-ийн сайд асан Дашдорж нь 2017.02.16-нд “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” А/40-р тушаал гаргасан. Үүгээр “Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийнхэрэгцээний газартай давхцалтай эсхүл хууль бус олборлолтод өртсөн талбайтай сонгоншалгаруулалтын талбай нь давхцаж байвал тухай орон нутагт үүсгэн байгуулагдсан ороннутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дундхайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хязггаарлагдмал байдлаарзохион байгуулж болно” гэсэн 1.6 дахь заалт нэмсэн. Ийм тендерийг зөвхөн улсын төсвийнхөрөнгөөр хайгуул хийсэн эсхүл стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордодявуулахаар заасан хуучин заалтыг ийнхүү өөрчилсөн. Уг журмыг УУХҮ-ийн сайдын2018.02.13-ны өдрийн А/28 тоот тушаалаар хүчингүй болгосон.
- Төв аймгийн Заамар сумын ИТХ 2015.07.28-нд “Газар нутгийг тусгай хэрэгцээнд авах тухай” 01 тоот тогтоол гаргаж, ашигт малтмалын лиценз олгогдсон газраас бусад нийт 244672.4 гагазрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Энэхүү тогтоолыг хүлээн авч Кадастрынбүртгэлийн системд бүртгэж авсан. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын2022.01.14 -ний өдрийн “Нотлох баримт хүргүүлэх тухай” 1/74 тоот албан бичгээр XV-020880 дугаар бүхий 3921.28 га талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээний газартай бүхэлдээдавхцалтай нь батлагдсан.
- 2017.03.15 -нд Төв аймгийн Заамар сумын 2-р багийн ИНХ, Заамар сумын ИТХ хэлэлцээд100%-ийн саналаар хайгуулын лиценз олгохоос татгалзсан саналыг АМГТГ хүргүүлсэн.
- 2017.03.21 -нд Төв аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн “Санал хүргүүлэх тухай “ 21 тооттогтоолоор:
- Санал олгож буй Заамар сумын Түмэнгийн дөрөлжийн 5628.5 га, Өвөр наймганы амны15541.08 га газар нь аймгийн ИТХ-ын 2015.10-р хурралдааны “Зарим газар нутгийг аймгийнтусгай хэрэгцээ, хамгаалал танд шинэчлэн авах тухай “ 03-р тогтоолоор аймгийн тусгайхэрэгцээний газарт хамрагдсан тул ИТХ-ын Тэргүүлэгчид санал өгөх эрх хүрэхгүй, боломжгүй гэж үзсүгэй
- Аймгийн Засаг дарга Ж.Батжаргалд аймгийн тусгай хэрэгцээнд байгаа газрыг чөлөөлөхасуудлыг ИТХ-ын ээлжит 5-р хуралдаанд өргөн мэдүүлэхийг үүрэг болгосон.
- Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал “аймгийн ИТХ-ын ээлжит 5-р хуралдааныг хүртэлхойшлуулах саналтай байна” гэсэн хариуг 2017.03.22-нд АМГТГ-т явуулсан.
- Ашигт малтмал, газрын тосны газар 2017.07.27-ны өдөр Төв аймгийн Заамар сумын “Өвөрнаймганы ам” нэртэй газрын 3946.91 га талбайд XV-020880 дугаар бүхий ашигт малтмалынхайгуулын лицензийг “Эрдэнэсийн эрэг” ХХК-д олгосон.
- Ашигт малтмал, газрын тосны 2018.03.05-нд “ Тусгай зөвшөөрлөөр олггогдсон талбайнтодорхой хэсгий буцаан авах тухай “ 111-р шийдвэр гаргаж, уг талбайн 25.63 га талбайг ньбуцааж авсан. “Эрдэнэсийн эрэг” ХХК-д 3921.28 га талбай үлдсэн юм.