Энэ удаагийн УИХ сүүлийн жилийн төсвөө батлах гэж элэг хөшөөсөн эгдүүцэл төрүүлсэн хачирхалтай юм болж байна. Их хурал хуралдаад нутаг нутгаас цугласан хэдэн бор шувуу будаагаа булаацалдаад байна уу. Ямартай ч бөөн хулгай луйвар ярьсан, зүссэн бялуунаас нь голж шилсэн, нийлж суугаад хов базсан нэг л буруу нэг л жигтэй явдал УИХ-ын танхимд өрнөж байх юм. УИХ-ын гишүүн Г.Ганболд төсвөө голж шилээд “Тойрог дээрээ гурван тэрбумын хөрөнгө оруулалтын санал өгөөрэй. Тэгээд Байнгын хороод дээр зарчмын зөрүүтэй санал гаргахгүй шүү гэсэн учраас бид дуугүй явцгаасан” гэж Засгийн газар ирэх оны төсвийг батлуулахын тулд УИХ-ын гишүүдийг авлигадсан бусармаг үйлдлийг илчиллээ. Үүний өмнө Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх нэрээр төсөв задаллаа” Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяаг загнаж харагдсан.
Гэтэл УИХ-ын дарга нь суудлаа хаяад гомдомхой хүүхэд шиг гараад явлаа. УИХ-ын даргыг Г.Занданшатарыг ундууцуулах асуудал олон байгаа. Жишээ нь, тэрбээр УИХ ирэх 2024 оны төсөв хэлэлцэж буй энэ үед НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох санаачилга гаргаж, 100 гаруй мянган иргэний дэмжлэг авсан нь талаар болсон. Иргэдээсээ авсан 600 тэрбумаа буцаагаад өгчихье гэж тайлбарлаад ч ангийн нөхдөөсөө дэмжлэг авч чадалгүй бүтэлгүйтсэн гэсэн үг. Харин Сангийн сайд Б.Жавхлан “Төсөвт тийм боломж байхгүй” хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатарын ам руу нь алгадаад зөрсөн бол Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгоно гэдэг популзимаа боль тэр хүн” гэж хэвлэлээр бухимдсан. Энэ бүх эсэргүүцлийн ард УИХ-аасаа том толгойтой Засгийн газрын сайд нарт загнуулж, зандруулсан УИХ-ын дарга чуулганы нэгдсэн хуралдаанаа хаяад гарлаа. Ээждээ гомдсон хүүхэд шиг л харагдлаа. Уг нь энэ улсын 2024 оны төсвийг хэлэлцэж байгаа юм сан.
Түүнчлэн Г.Занданшатар дарга “Төсвийн шинжилгээний албанаа 606.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 94.3 тэрбумаар санхүүжих дүнтэй төсөл арга хэмжээ нь Төсвийн тухай болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж байна гэдэг дүгнэлт гаргасан. Бид хууль зөрчиж төсөв баталвал сүүлд нь асуудал үүснэ. Хууль тогтоох байгууллага эхнээсээ хуулиа зөрчихгүй байхгүй бол болохгүй. Гэтэл энэ 225 төсөл, арга хэмжээг харахаар Ховд аймгийн сумдад ногоон байгууламж бүхий орчны тохижилт хийхэд 2 тэрбум төгрөг гэх мэт Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчилдсөн маш олон зүйл байна. Төсвийн төсөл дээр ч бий” хэмээн нөхдийнхөө төсвөөр дамжуулан хууль зөрчин хийх гэж буй хулгайг тоймолж орхилоо.
Сонирхолтой нь эрх баригчид хууль зөрчдөг гэхэд улаан цагаандаа гарч шууд дамжуулалтын үеэр авлига өгсөн авснаа яриад суусан тохиолдол байхгүй. Ямартай ч элгийн авч, өрийн эмтэлсэн чуулган үргэлжилж байна
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо