Алдарт зураач Пабло Пикассогийн 1932 онд урласан бүтээлийг Нью-Йорк хот дахь “Sotheby’s” дуудлага худалдааны газар 139 сая ам.доллароор зарсан байна. “Femme a la Montre” буюу Цагтай Бүсгүй нэртэй тус зураг дуудлага худалдаагаар орохоосоо өмнө 120 сая ам.доллароор үнэлэгдэж байсан аж. Цагтай Бүсгүй зураг Пикассогийн хоёр дахь хамгийн өндөр үнэтэй зарагдсан бүтээл боллоо. Түүний хамгийн үнэтэй зарагдсан бүтээл нь 179.3 сая ам.доллар хүрсэн “Les Femmes d’Alger” буюу Алжиерын Эмэгтэйчүүд юм.
Пикассо 1881 онд Испанийн Малага хотод төрж, Барселонад өссөн билээ. Тэрбээр 1904 онд Парис хот руу нүүж 20-р зууны хамгийн алдартай, нөлөө бүхий зураачдын нэг болсон.
80 гаруй жилийн хугацаанд Пикассо 150 мянга гаруй уран бүтээл туурвисан юм. Тэрбээр карьерынхаа явцад олон янзын хэв маяг туршин зураг зурсан. Пикассо “Кубизм” нэртэй хэв маягийг уран зургийн ертөнцөд нэвтрүүлсэн хүмүүсийн нэг гэдгээрээ алдартай.
Эх сурвалж: BBC
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй