Орос, Украины дайн эхэлснээс хойш барууны орнууд Москвагийн ойролцоогоор 300 тэрбум ам.долларын хөрөнгийг битүүмжилжээ. Украины сэргээн босголтын зардлыг Орос төлөх хүртэл энэ хөрөнгийг буцаан олгохгүй гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Европ, Евразийн асуудал эрхэлсэн туслах Жеймс О’Брайен хэлжээ. Битүүмжилсэн хөрөнгө нь төлбөрийн талаар Оростой ярилцах гол хөшүүрэг болж байна.
"НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригийн дагуу ОХУ сэргээн босголтын зардлыг төлөхөөс татгалзаж, албадан хориг тавих оролдлогыг хоригловол АНУ ямар арга хэмжээ авах вэ" гэж асуухад Жеймс О’Брайен "Бүх л хувилбарыг авч үзэх хэрэгтэй" гэж хариулжээ.
Оросын албаныхан Жеймс О’Брайены мэдэгдэлд хариу өгсөн байна. Тухайлбал, ОХУ-ын парламентын доод танхимын дарга Вячеслав Володин "Энэ нь Оросын эдийн засагт нөлөөлөхгүй" гэж мэдэгдэв. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "ОХУ мөнгө хураах гэсэн аливаа оролдлогыг эсэргүүцэнэ. Ийм шийдвэр гаргасан хүмүүстэй хууль шүүхээр учраа олно. Оросын хариу арга хэмжээ тийм жижиг байхгүй" гэжээ. Оросын албаныхан аливаа хөрөнгийг хураах гэсэн оролдлогыг хулгайд тооцоод зогсохгүй Европын өмчид ч бас адил арга хэмжээ авна гэсэн байр суурьтай байна.
Европын удирдагчид өнгөрсөн сард Украины сэргээн босголтын зардлыг Оросын битүүмжилсэн хөрөнгөнөөс гаргах саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Энэ санал дайн эхлээд удалгүй талуудаас гарсан боловч тодорхой арга хэмжээ аваагүй хэвээр байна. Украины сэргээн босголтын зардлыг янз бүрээр тооцоолсон. Дэлхийн банк энэ оны гуравдугаар сард тайлагнахдаа 411 тэрбум ам.доллар шаардлагатай гэж тооцоолжээ.
Бүрэн хэмжээний түрэмгийлэл эхэлснээс хойш Украины холбоотнууд Оросын төв банкны нөөцөөс 300 гаруй тэрбум ам.долларыг царцаажээ.
Эх сурвалж: THE KYIV INDEPENDENT
Дональд Трамп Илон Маскт итгэл хүлээлгэлээ
2024.11.13 13:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ