УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2024 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, "Гадаадад эмчлүүлэх хүсэлт өгч буй иргэдийн тоо нэмэгдэж байгаа. Ялангуяа сүүлийн үед ховор төрлийн хавдраар өвчилж буй хүүхдүүдийн тоо эрс нэмэгдэж байна. ЭМД-ын сангаас гадаадад эмчлүүлж буй иргэдэд олгох мөнгөн дүнг нэмээд өгөөч гэсэн хүсэлт маш ирдэг боловч боломж байдаггүй. Гадаадад эмчлүүлж буй иргэдийн эмчлүүлсэн мөнгөн дүнгийн 5 хувийг нь л ЭМД-ын сангаас олгодог. Иймд тус сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөн зарим хүмүүст энэ мөнгөн дүн олгогддоггүй. Тиймээс ЭМД-ын сангаас мөнгө авахад ямар шалгуур тавигддаг вэ?
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, " Тусгай сангийн хуулиар эрүүл мэндийг дэмжих сан ажиллаж байна. Дотооддоо эмчилж чадахгүй 26 төрлийн өвчин байна гэсэн судалгаа бий. Иймд эдгээр өвчнийг эмчилдэг техник технологийг оруулж ирэх шаардлага байна. Үүнийг энэ сангаар шийдэж өгөхийг зорьж байгаа. Мөн дотоодод эмчлэх боломжгүй өвчтөнүүдэд олгох таван хувийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагтай. Гэхдээ зөвхөн албан тушаалтнгуудад эмчилгээний төлбөр өгдөг гэсэн асуудал байхгүй. Энэ хууль батлагдвал дотооддоо эмчлэгдэж чадахгүй байгаа өвчтөнүүдэд олгох мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар нарийн журам оруулж ирнэ" гэв.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо