Ирэх жилийн төсвийг эцэслэн баталлаа. Засгийн газрын шийдвэр УИХ-д унахаа больсны тод жишээ. Алдаатай өчнөөн төсөл дэвшүүлээд ч танхим дүүрэн хүмүүс бултаараа кнопдоод крандчихлаа. Сонгууль дөхсөн эгзэгтэй үед УИХ, Засгийн газрын гишүүд сайд нарт хэрэгтэй л төсөл. Харин иргэдийн амьдралд туйлдуулахаас цаашгүй мөнгөн дүн.
ӨНГӨН ДЭЭРЭЭ ХАЛАМЖ ЦАЛИН НЭМЭХ Ч ӨР НЬ ХЭРЭЭС ХЭТРЭХ ТӨСӨӨЛӨЛ
Анх төсвийг өргөн барихдаа ирэх оны дөрөвдүгээр сарын нэгнээс 881.4 мянган иргэний цалин, тэтгэврийг 881 тэрбум төгрөгөөр нэмэхээр тооцсон байсан. Учир мэдэх хүнд бол сонгуулиас хоёр сарын өмнө услах ажиллагаа эхлэхийг сануулсан огноо.
Төсвийн төсөлд:
Төрийн албан хаагчдын цалинг 10-20 хувь нэмэх. Үүнд 217.7 мянган иргэн хамрагдаж, 2024 оны төсөвт 532 тэрбум төгрөг суулгах.
Өндөр настны тэтгэврийг нэмж, нийт 516.8 мянган иргэнийг хамруулах. Уг нэмэгдэлд 308.6 тэрбум төгрөгийг тусгаж, төсөвт суулгах.
Бусад нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмжийн төрлийг нэмж, нийт 146.9 мянган иргэний гар дээрх өгөөжийг дээшлүүлэх. Энэ зардлыг 40 тэрбумаар тооцож, төсөвт суулгахаар тооцоод байгаа юм
Харин МАН-ын бүлгээр хэлэлцэхдээ, өндөр настны тэтгэврийг 10 хувиар нэмнэ гэдэг өгөөж багатай. Бага тэтгэвэр авагчдын хувьд бага нэмэгдэнэ. Иймд 100 мянган төгрөгөөр нэмье гэж бүлэг дотроо ярилцаад, тэр дагуу шийдвэр гаргаснаар эцэслэн батлагдлаа.
Сонгууль өгөх насны хүмүүсийг аргадан тойглох дээрх мөнгөн дүн Монгол улсын эдийн засагт байж боломгүй өндөр дүн. Гэвч тэд зүтгүүлсээр баталлаа. Өөрөөр хэлбэл 2024 онд тэдний сонгуулиар тараасан, зарлагадсан их хэмжээний мөнгөний сөрөг үр дагавар татвар төлөгчдийн нуруун дээр ирнэ.
Сонгууль дөхөж эхэлсэн цахилгаан станц, сургууль цэцэрлэгийн барилгууд, эмнэлгийн төслүүд хүртэл батлагдана. Энэ бол одоогийн эрх баригч намын олон жилийн имидж. Тэд эхлүүлсэн.Биднийг сонговол дутуугаа гүйцээнэ гэх гоё ганган имидж. Яагаад гурван жил хөдлөөгүй суудлаасаа хөндийрч тойргуудаа үлдсэн хэдэн сард тойглохоор шийдсэн шийдвэр нь энэ.
ТООН СУДАЛГААГҮЙ ЗҮТГҮҮЛЖ БАЙСНЫ ЦААД УЧИР
Ирэх жилийн хуулийн төслийн гол алдаа нь төсвийг 21 аймаг 9 дүүрэг 365 суманд хувааж зураг төсөв нь хийгдээгүй олон арван барилга, зам тээврийн асуудлуудаар тарааж байна. Ямар ч зураг төсөв батлагдаагүй 293 барилга, ямар ч тооцоо судалгаа байхгүй 100 орчим зам, 10 жил ярьсан ч зураг төсөв, тооцоо гаргаагүй Дулааны станцууд. Өөрөөр хэлбэл Худалдан авах ажиллагааны магадлалаар баталгаажсан зураг төсөвт үндэслээгүй эдгээр төслүүд 2024 оны төсөв эргээд нэмэгдэх шалтгаан болно. Өөрөөр хэлбэл төсвийн мөнгө дутсан гэж луу унжаад нэмж батлуулна гэсэн үг. Энэ мэт Засгийн газрын дураараа дургисан шийдвэрт УИХ ч нөлөөлж чадсангүй. Харин ч хамтдаа хувааж хүртээхээр тохиролцсон. Тухайлбал гишүүн бүр гурван тэрбумыг зарлагадах боломжтой хуулийн төслийг батлуулсан.
Явган хүний зам, талбайг шуурхай засварлахыг үүрэг болголоо
2024.10.28 15:13
ХҮН нам: Ураны төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэх ёстой
2024.10.28 13:25
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна