Дэлхийн эдийн засгийн форумаас эрсдлийн тайланг гаргажээ. Энэ форумаас эрсдлийг эдийн засаг, хүрээлэн буй орчин, нийгэм, технологи, улс төр гэсэн таван ангиллаар гаргадаг бөгөөд манай улсын хувьд өрийн дарамтын эрсдэл хамгийн ихтэй гэж дурьдагдсан байна. Тодруулбал, орчны доройтол, эдийн засгийн сөргөлдөөн, ажил эрхлэлт болон амжиргааны өртгийн хямрал, улс хоорондын мөргөлдөөн зэрэг эрсдлүүдтэй харьцуулахад өрийн дарамтаараа тэргүүлж байгаа юм байна. Дэлхийн бусад улс орнуудын хувьд ойрын хоёр жилийн хугацаанд байгалийн гамшиг болон амжиргааны зардлын өсөлт нэн тулгамдсан асуудал болно гэж үзэж байгаа юм. Түүнчлэн худалдааны дайн гарах магадлалтай бөгөөд эдийн засгийн хориг арга хэмжээ нилээдгүй гарна гэж таамаглаж байгаа юм байна. Мөн 2030 онд усны эрэлт ихэсч, нийлүүлэлтийн зөрүү нь 40 хувьд хүрснээр хомсдол бий болох эрсдэлтэй хэмээн тус тайланд дурьджээ. Харин эко системийн хувьд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас биологийн төрөл зүйл багасч, экосистем сүйрэх эрсдэлтэй гэжээ. Тайлан эрхлэн гаргагчид ирэх арван жилийн тохиолдлын хамгийн өндөр магадлалтай эрсдлийн багцад цаг уурын өөрчлөлт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа үр дүнгийн уналт, хүмүүсийн үйл ажиллагаанаас хүрээлэн буй орчинд учруулж байгаа хор уршиг, дижитал төвлөрөл, дижитал тэгш бус байдал, кибер аюулгүй байдлын доголдол зэргийг нэрлэн багтаажээ. Харин хамгийн өндөр нөлөөлөл бүхий эрсдлийн багцад халдварт өвчин, үй олноор хөнөөх зэвсэг, амжиргааны хямрал, өрийн хямрал, мэдээллийн технологийн дэд бүтцийн доголдол зэргийг нэрлэсэн байна.
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ