Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийн тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртээх талаар ЕТГ-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Чингис хаан одонг гардуулж өгөх ёслолын ажиллагаа маргааш болно.
ЕТГ-ын дарга Я.Содбаатар “Маргааш буюу билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Монгол бахархлын өдөр, Их эзэн Чингис хааны мэндэлсний өдөр. Энэ өдөр Чингис хаан одонг гардуулж өгөх уламжлалтай. Одонг 2005 оноос жил бүр гардуулж өгч ирсэн. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлын уламжлалыг судалж хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг бусад оронд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэн, Монгол Улсын хамтлаг, иргэн хуулийн этгээдэд олгодог журамтай.
Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил Чингис хаан одонг Улсын филармонийн Морин хуур чуулгад олгохоор боллоо.
Морин хуур чуулга 1992 онд байгуулагдсан 21 жилийн түүхтэй. Монголын өв соёл, түүхийг дэлхийд нийтэд сурталчлан таниулах үйл ажиллагааг эрчимтэй явуулж байгаа.
Хүн төрөлхтний соёлын биет, биет бус өв, монгол үндэсний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэлгээ, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон морин хуурыг эрхэмлэн дээдлэх Ерөнхийлөгчийн зарлигтай” болохыг зарлалаа.
Уг чуулга нь 36 уран бүтээлчтэй байна.
Морин хуурын чуулга энэ жил Япон, Австрали, Франц улсад тоглолтоо хийсэн билээ.
Соёлын сайд Ч.Номин “Морин хуурын чуулга Монголын язгуур болон орчин үеийн урлагийг зэрэг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа.
Морин хуур нь хүний оюун санааны илэрхийлэл, иргэдийн ирээдүйг харуулсан хөгжим. Энэхүү хөгжмийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх ажлыг Морин хуурын чуулга хийдэг.
2003 онд ЮНЕСКО морин хуур хөгжмийг бүртгэж авсан” гэв.
Төрсөн ахыгаа зодож хөнөөсөн этгээдэд 12 жилийн ял оноолоо
2025.01.14 17:39
Зурхай : Өнөөдөр шинэ хувцас өмсөхөд МУУ өдөр
2025.01.14 17:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо