Эх орны дуудлага нэрийн дор аль л идэр залуу, эрүүл чийрэг эрчүүдийг цэргийн албанд татаж байгаа. Гэтэл төрийн хамгаалалт дор амь эрсдүүлж, эрэмдэглэж, бие сэтгэл санаагаар нь хохироодог байдлыг цэргийн албанаас хэзээ халах вэ. Бие махбодиос илүү сэтгэлзүйн гэмтэлтэй болно гэдэг тэр хүний үлдсэн амьдрал ямар байх бол гэдгийг төсөөлөхөөс ч халшрам. Нэг ёсондоо, эр цэргийн албанд мордсон биш эргээд ирэхдээ “хэн” ч биш болсон жишээ олон бий. Монголын төр, салбарын яам энэ асуудалд анхаарал хандуулахад цэрэгт хүүгээ үдчихээд эргэж уулзаагүй дээлтэйгээ хатсан эцэг, эхчүүдийн нулимс, мэргэжлийн байгууллагын судалгаанаас илүү өөр юу хэрэгтэй гэж. Цэргийн албаны бодит байдлыг харуулсан судалгааг ХЭҮК сүүлийн арваад жил гаргаж тавьж байна. Ээлжит илтгэлээ гишүүд, сайд, дарга нарын гар дээр тавиад удаж байгаа.
Жил бүр парламентад өргөн барьдаг Хүний эрх, эрх чөлөөний илтгэл бол хүний эрхийг хангах, хамгаалах талаар төрөөс нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, саналыг агуулсан, тогтолцоог сайжруулах зорилготой бодлого юм. Илтгэлийг хүний эрхийг хамгаалагчид Монгол Улсын өнцөг булан бүрт болж байгаа бодит нөхцөл байдлыг тандан судалж, учир шалтгааныг шүүн тунгааж, хэрэгжих боломжтой бодлогын санал гаргадаг. Өөрөөр хэлбэл, эх оронч сэтгэл, зуу зуун цаг, олон жилийн туршлагад үндэслэдэг тул тун голтой бичигддэг гэж үнэлдэг. Хэрэв Засгийн газар, УИХ хүний эрхийн илтгэлд анхаарч, зөвлөмжийг дагадаг бол Монголд их зүйл өөрчлөгдөнө. Даанч жилийн жилд гишүүдийн шүүгээнд дараастай хэвтээд өнгөрдөг нь харамсалтай. Энэ байдал даамжирсаар нэгэн аавын хүү учир битүүлгээр амь эрсдэж, Монгол бахархалын өдрөөр бахархах харууссаар нэгэн хүнд өдрийг ардаа үлдлээ.
Энэ жилийн ХЭҮК-ын 21 дүгээр илтгэлд олон чухал асуудлыг хөндсөний нэг нь цэргийн албан дахь дарамт, зүй бус харилцаа юм. Өөрөөр хэлбэл, цэргийн анги байгууллагуудад хүний эрх ноцтой зөрчигдөж байгааг судалж 2016 онд ХЭҮК парламентад өргөн барьж байв. Гэтэл долоон жилийн дараа ч энэ байдал яг хэвээрээ, эвсэгт хүчин, батлан хамгаалах салбар дахь хүний эрхийн зөрчил, яргалал даамжирч дэглэдэг арга хэлбэр нэмэгдсэн ноцтой судалгаа гарчээ.
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ХАРЪЯА ЦЭРГИЙН АНГИУДАД ЭНЭ ОНД ТАВ ДАХЬ ЦЭРЭГ АМИА АЛДЛАА
2022 оны зургаадугаар сар: Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч 18 настай “Н” нь зургадугаар сарын 16-ны орой Цэргийн төв эмнэлэгт яаралтай тусламж авахаар ухаангүй хүргэгдэж, улмаар ходоодны мэс засалд орсон ч нас барсан.
Долоодугаар сар: "Зэвсэгт хүчний 167 дугаар ангид цэргийн алба хаагч нь Өмнөговь аймагт барилгаас унаж амиа алдсан.
Наймдугаар сарын 1: Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн дэд ахлагч 22 настай “З” нь Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн хашаанд тогонд цохиулж нас барав.
Наймдугаар сарын 6: Дорнод аймгийн Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч 21 настай Х усанд живж амиа алдав.
Арван нэгдүгээр сарын 13-наас 14-ний шилжих 326 дугаар ангийн алба хаагч цэрэг нас барлаа.
Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг огцруулах талаар хэлэлцэх ажээ. Хариуцлагаа ухамсарлаж ажлаа хүлээлгэн өгч буй ээлжит сайдын бөхөлзсөн дүр төрхийг өнөөдөр харж магадгүй. Үүнээс гадна үнэхээр цэргүүдийг дэглэдэг, зүй бус харилцдаг асуудал байгаа бол холбогдох хүмүүст нь хариуцлага тооцъё. Ингэж байж цэргийн албанд хүүгээ явуулчихаад шаналж, санаа зовж суугаа мянга мянган ээжийн сэтгэлийг амраана.
Явган хүний зам, талбайг шуурхай засварлахыг үүрэг болголоо
2024.10.28 15:13
ХҮН нам: Ураны төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэх ёстой
2024.10.28 13:25
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна