УИХ-ын дарга Г.Занданшатар бачуурч байна. Тэр ирэх сонгуулийн дараа улстөрөөс “зодог” тайлахдаа тулж, У.Хүрэлсүхэд хөсөр хаягдсандаа ихэд уурсч байгаа. Уураа барьж дийлэхээ байхдаа улстөрд гол дүр булаацалдан, хэдийнэ хэрэг биш болон замхарчихаад буй нүүрсний сонсгол хийхийг шаардан генсэкийн нервийг барж, Засгийн газрын гурван сайдыг зэмлэн намын даргынхаа эмзэг цэгт үе үе хатгаж үзэж байна. НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгох, хичээлийн шинэ жилийг халуун зунаар эхлүүлье гэхчлэн олон нийтийн дэмжлэг авах суваг хайн бэдчих ч өнөөх нь тусыг эс олсон өдрүүд хөвөрлөө. ЯАГААД ???
2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд МАН нэрсийн жагсаалтдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллөөс багтаана гэдгийг намын дарга Л.Оюун-Эрдэнэ нь зарлачихсан. Үүнтэйгээ зэрэгцүүлэн хууччуулаа жагсаалтад эрэмбэлэхгүй, эсрэгээр нь тойрог руу илгээнэ гэснээс үүдэлтэй ажээ. Тэгвэл МАН дотор Г.Занданшатар өнчрөөд ХЭН ХЭН ХААН БОЛОХЫН ТӨЛӨӨ АРСАЛДАЖ БАЙГАА ВЭ
Хөгжлийн банк, ЖДҮ, нүүрсний хэрэг, төмөр замын дуулиан гээд сонсоход сүртэй, онц ноцтой бүлэглэн үйлдсэн гэмт хэргүүд мэт байсан боловч өдгөө бүгд албан тушаал, эрх мэдэл хэтрүүлсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн зэрэг ганц нэгхэн нөхрийн шуналын үйлдэл болоод замхарч байна. Үүний горыг ТОМИЛОЛТ хэмээн орон нутгийг зорин шуугиулсан Л.Оюун-Эрдэнэ л хатуухан, халуухан мэдэрсэн байх. Үүнд дургүйлхсэн Д.Амарбаясгалан Дэлхийн зөнгийнхнөөр улсыг удирдуулахгүй хэмээн уурссан талаар Төрийн ордныхон шивэр авир хийж байна.
Намын Их хурлаар Л.Оюун-Эрдэнийн гурван жилийн тайланг сонсч, намын гишүүд нь дүн тавих акц өрнөх гэнэ.
Үүнээс урьтаж намын Бага хурал хуралдах товтой байгаа. Өнгөрөгч хугацаанд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын тоглолтод нэг ч гишүүн саад бололгүй зам тавьж өгсөн байхад аль аль нь АН, ХҮН намын угшилт нөхдийг ЗӨВЛӨХ хэмээн залснаар өөрийн намынхан нь өрөөгөөр нь шагайх ч эрхгүй хатавчинд хэвтсэндээ ихэд ууртай явна. Түүгээр зогсохгүй Бага хурлын гишүүд коммунизм үнэртсэн аргачлал дор чинь бүлэг хулгайчид хувийн компани шигээ зоргоороо авирлаж, жинхэнэ гишүүдийг сөөм сөөмөөр зайлуулж дуусгалаа гэлцээд хаалгаа хүчтэй савж гарах тохиолдол олширчээ.
Өнгөрөгч өдрүүдэд Л.Оюун-Эрдэнийг Үндсэн хуулийн Цэцэд ХҮН нам дуудсан мэдээлэл байна. Ингэснээр тусгаар тогтнолын ордон хөл хөдөлгөөнтэй болж. Түүнчлэн Л.Оюун-Эрдэнэ яаравчлан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон Онцгой дэглэм, Бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/-ийн ажлын тайланг Засгийн газрын өнгөрөгч сарын сүүлийн хуралдаанаар сонсч, дүгнэсэн аж. Өөрөөр хэлбэл “Эрдэнэс Тавантолгой”-д хяналт тогтоогоод байсан Л.Оюун-Эрдэнийн “бүрэн эрх” энэ сард дуусгавар болвол хуулинд байхгүй БЭТ гэх статус гаргаж ирээд улсын чухал объектуудад “хувийн” хяналт тогтоон эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэмээн ХҮН намаас Ерөнхий сайдыг буруутгахаар болжээ. Үүнд хотын дарга Х.Нямбаатар уурсаж, Т.Доржхандыг Д.Амарбаясгалантай хавирах мэхний хувилбар бэлдэж байгаа гэнэ.Сонирхуулахад Л.Оюун-Эрдэнийг чиглэсэн уг акцыг Сү.Батболд, М.Энхболд нар зохион байгуулсан тул Х.Нямбаатар 60 тэрбумын хэргийг нэхэн сөхжээ. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн ард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг байгаа хэмээн хардаж, Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө буулгах хувилбарт шилжихээс өөр замгүй гэлцээд тэнд эндгүй бүлэг уулзалт зохион байгуулж явна.
Т.Мөнхсайхан : Одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ.
2024.11.13 13:43
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ