Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын гурван гишүүнээс 2022 оны есдүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
Ажлын хэсэг гурван удаа, ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсэг давхардсан тоогоор 10 гаруй удаа хуралдаж, Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийн талаарх холбогдох байгууллагуудын саналыг сонсож, нийт зарчмын зөрүүтэй 44 санал, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй зургаан санал бэлтгэснийг тодотголоо.
Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Ж.Батжаргал нар асуулт асууж, хариулт авсан бөгөөд хуулийн төслүүдийн талаар Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваанаас гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Тухайлбал
Ингээд Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй