Монгол Улс Төрийн хэмнэлтийн тухай хуулийг 2022 оны дөрөвдүгээр сарын 29-нд баталж, төрийн бүх шатны байгууллага, нийтийн албад үрэлгэн байдлыг үгүй хийж, төрийн шатны байгууллагууд хаа хаанаа хэмнэлт хийхийг зохицуулсан.
Анхлан өөрсдөөсөө эхэллээ, бензин тосоо хэмнэнэ хэмээн улстөрчид автомашинаасаа татгалзан, UB CAP ийн автомашинуудыг шаардлагатай тохиолдолд дуудлагаар унадаг болж, цаасны хэрэглээгээ багасгаж, цахимжиж эхэллээ хэмээн хэсэгтээ дүрдээ орсон. Өдгөө хэрэгжиж байгаа үгүй нь тодорхойгүй. Төрийн шатны бүх байгууллагууд хэмнэлт нэрээр оюуны санааны ганц хоол болох хэвлэл захиалгаа хасахаас эхэлж, хачир дээрээ хэмнэлтийн хууль хэмнэхгүй бол болохгүй хэмээх ч начир дээрээ гадаад, дотоод томилолт, зочин хүлээн авах зардал, тансаглалдаа хэдэн тэрбумаар нь зарцуулж, хууль хэрэгжсэн үү гэвэл үгүй байна.
Хамгийн сүүлд, МАН-ынхан хэмнэх юмаа олж ядахдаа Хүүхдийн мөнгөнөөс хэмнэжээ. Сард арван тэрбум, жилд 320 тэрбумыг хэмнэх аж. Өчнөөн их наядаар нь иддэг тэдний дэргэд энэ бол даанч өчүүхэн мөнгө. Тэгээд ч Хүүхдийн мөнгөний асуудлыг байсхийгээд л сөхдөг. Өгнө, өгөхгүй, хасна, танана гэдэг. Хүүхдүүддээ, иргэндээ оруулж буй гялтайх ганц хөрөнгө оруулалтаа танаж, хасахгүй л бол бусдаар хэмнэх юм байхгүй болсон бололтой. Өгвөл өгсөн шиг өгчихгүй байсхийгээд Хүүхдийн мөнгөөр бужигнуулах нь энэ төрийн бүр зурши болчихож.
Хэмнэлтийг хүүхдүүдээсээ эхлэхгүй ээ, МАН-ынхаан, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Сангийн сайд аа... Харин өөрсдийнхөө тэр казино тоглосон олон тэрбум, авлигад өгсөн хэдэн их наядаасаа хэмнэж, Хүүхдийн мөнгийг зөнгөөр нь орхивол яасан юм бэ.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн