Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки-г эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч уулзав.
Cайд Б.Батцэцэг Элчин сайд Х.Кобаяши-г Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол Улс, Япон Улсын харилцааг шат ахиулж, “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд хөгжүүлэхэд идэвх зүтгэлтэй ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулсныг сайшаав.
Тэрбээр Элчин сайд Х.Кобаяши 2019 оноос Монгол Улсад томилогдон ажиллах хугацаанд хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний айлчлалыг үр дүнтэй хэрэгжүүлэх, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Монгол Улс “Kовид-19” цар тахлыг богино хугацаанд даван туулахад бодит хувь нэмэр оруулж ажилласныг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Япон Улсын Засгийн газраас манай улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэнд талархал илэрхийлэв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уулзалтын үеэр Элчин сайд Х.Кобаяши-д Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г дурсгаж, цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсэв.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй