Бурууг иргэд рүүгээ чихэхдээ гаргууд төрийн албаныхан. Өмнө нь хэвшил болсон энэхүү доромжлолыг өдгөө иргэд ойлгодог, мэдэрдэг болсон. Төр, засаг нь хүртэл яаж, ийгээд л иргэдээ буруутган, өөрсдөө уснаас хуурай гарах гэж элдэв сиймхий ашигладаг байсан бол одоо ард түмэн ухаантай болсныг ойлгосон бололтой. Уучлал гуйж сурч байна.
Харин одоо энэхүү дадал зуршлыг төрийн албаны хурган дарга нартаа суулгачихвал болох нь тэр. Өчигдөр гэхэд л хүүхдийн мөнгөтэй холбоотой бухимдалд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайд С.Зулхпар “Иргэдийн бүртгэл алдаатай байгаа нь ямар нэг байгууллага, системийн алдаа биш. Иргэд мэдээллээ шинэчлээгүйтэй холбоотой” хэмээн мэдэгдэж, арьсаа хамгаалав.
За яахав, монголчууд нүүдлийн соёл иргэншилтэй. Тэр нь арилддаггүй байнга л оршин суух газраа сольж, нүүж явдаг. Түүнийгээ нүүсэн, очсон газартаа мэдэгддэггүй, бүртгүүлдэггүй хэнэггүй нь дэндсэн улс гэж бодъё. Мөн хүн нэмэхийн хэрээр автомашиныхаа тоог ч нэмчихэж. Бас л үүнийгээ гүйж очиж бүртгүүлээгүй нь иргэдийн түмэн буруу. Буруугаа хүлээе ээ. Харин өрх гэрт бүл нэмснийг бол өрхийн эмнэлэгт зайлшгүй мэдэгдэн бүртгүүлж байж, нярайдаа хэд хэдэн вакцин тариулж, төрсний гэрчилгээг нь авч, Цалинтай эхийн бүртгэлд хамрагддаг.
Өдөрт хэдэн зуугаараа төрж байгаа бус дөнгөж төрсөн нярайг бүртгэхэд хялбар баймаар. Гэтэл саяхны бужигнаанаар нэг айл долоон хүүхэдтэй болчихсон, өөр овог нэртэй хүүхэд бүртгэлд нь ороод ирж, харин өөрийнх нь хүүхдүүд хаяг дээрээ огт бүртгэлгүй байх жишээтэй. Эгчийн нь төрөөд зургаан сартайдаа нас барсан хүүхдийнх нь бүртгэл дүү дээр ирчихсэн ч байх шиг. Хүүхэд гээгдсэн, нэмэгдсэн, хасагдсан асуудлаар өчигдөр Хороондоо очиж хэл, ам хийсэн хүн пиг.
Иргэдийн буруу гэхэд арай ч төрсөн хүүхдээ өөр нэг нэгний хаяг руу, нэр рүү шилжүүлнэ гэж байхгүй биз дээ. Өөрдсийнхөө бүртгэлийг цэгцлээгүй, ажил нь салан задгай, хариуцлагагүй байдлаа ичих ч үгүй бусад руу чихэж суудаг. Гөрдөнө, гөрдөнө гэхэд бас арай л юмаа.
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ