Өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбоотой асуудлаарх ажлын хэсгийн хурал өнөөдөр боллоо. Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан “Зудын эрсдэлийн зураглал”-аар энэ өвөл нийт нутгийн 50 хувь нь ЗУДЫН ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ байна. Тэр дундаа 9 хувь нь нэн өндөр эрсдэлтэй, 45 хувь нь өндөр эрсдэлтэй, 36 хувь нь дунд зэргийн эрсдэлтэй байгаа бол ердөө 10 орчим хувь нь бага эрсдэлтэй гэсэн тооцоолол гарчээ.
“Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, түрүүчийн орсон цас хайлна. Гэвч энэ сарын 22-ноос эхлээд эрс хүйтрэх тул газрын өнгөн хэсэгт мөсөн бүрхүүл тогтсоноор илүү их эрсдэл дагуулах болно гэдгийг иргэд, малчид ойлгож, сэрэмжтэй байх нь чухал” хэмээн Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Л.Оюунжаргал анхаарууллаа.
Ирэх арванхоёрдугаар сард олон жилийн дунджаас ахиу цас орох бөгөөд нийт нутгийн 48.5 хувь нь бэлчээрийн даац хэт давсан үзүүлэлттэй байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж буйг мэргэжилтнүүд онцолж байв.
Өвөлжилт хүндрэх нь нэгэнт тодорхой байгаа тул малчид, иргэдэд мэдээллийг сайтар хүргэж, аль аймаг, сумд отор нүүдэл хийх шаардлагатай, хаашаа нүүх боломжтой гэх зэрэг урьдчилсан төлөвлөгөө гаргаж, тодорхой хуваарь, зохицуулалтын дагуу орон нутгуудтай хамтран, хүндрэл чирэгдэлгүй зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан салбарын яаманд даалгав. Тэрбээр “Мал, мах бэлтгэлийн ажлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулахын тулд Биржийн үйл ажиллагааг бүсчилсэн маягаар орон нутгуудад явуулж, малчид иргэд мал махаа дундын дамжлагагүй, зах зээлийн үнээр худалдан борлуулах боломжоор хангах хэрэгтэй. Мөн нийслэлд “Өвлийн идэш” арга хэмжээг зохион байгуулахдаа эрүүл ахуйн чанар, стандартын шаардлага хангах тал дээр анхаарч, техникийн зохицуулалтаа дагаж мөрдөх нь нэн чухал” хэмээн санууллаа.
Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хувьд өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай, өвс, тэжээлийн нөөц бэлтгэл, татан авалт 78 хувьтай байгаа аж. “Мал махны экспортын хувьд гүйцэтгэл сайн байгаа. Энэ жил манай улс 70 орчим мянган тонн мах экспортлох гэрээ хийгдсэнээс 66 мянган тонн нь гарсан. Нөөцийн мах бэлтгэл хуваарийн дагуу хийгдэж байна. Мөн энэ сарын 27-ноос ирэх сарын 3-ны хооронд “Өвлийн идэш” нэгдсэн арга хэмжээг НЗДТГ-тай хамтран зохион байгуулна” хэмээн ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн мэдээллээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн