Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамбыг шинээр томиллоо
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба Д.Чойжамц үүрэгт алба хүлээлгэн өгөх хүсэлтээ гаргасан.
Түүний хүсэлтийг ёсоор болгож, шинэ хамбыг томилсон бөгөөд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, ХХХ Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд залах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн өвлийн эхэн харагчин гахай сарын шинийн тавны өлзий билэгт өдөр тус хийдийн Батцагаан цогчэн дуганд зохион байгуулсан юм.
ҮХЦ-ийн шинэ гишүүдийг томилов
Ерөнхийлөгчийн захирамжаар Э.Энхтуяаг, УИХ-аас нэр дэвшүүлснээр Л.Өлзийсайханыг, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолын дагуу О.Мөнхсайханыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хуралд танилцуулсан.
УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн, санал хурааж гишүүдийн олонх дэмжсэн тул Э.Энхтуяа, Л.Өлзийсайхан, О.Мөнхсайхан нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр тус тус томиллоо.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660 мянга болов
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны аравдугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн сард 660 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоолоо хэмээн ХНХЯ-наас мэдээлсэн.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 4.2-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт, хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн зохистой харьцаа, нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин, инфляцын түвшинтэй уялдуулан өөрчлөн тогтоож байхаар заасан байдаг.
ЗХ-ний ангиудад шалгалт хийх ажлын хэсэг байгуулав
Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэргийн алба хааж байсан 21 настай оюутан нас барсан харамсалтай хэрэг гарсан. Үүний дараа ЗХЖШ-аас "Ямар шалтгаанаар амиа алдсаныг хяналт шалгалт явуулсны дараа цагдаагийн байгууллага тогтооно. Бидний зүгээс ямар нэг дүгнэлт гаргах боломжгүй" хэмээн мэдэгдэл хийв.
Уг хэрэгтэй холбоотойгоор Засгийн газрын хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын оролцоотойгоор хяналт шалгалт хийж, санал дүгнэлт боловсруулах, Засгийн газрын хуралдаанд шийдвэрлүүлэх ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулсан юм.
Морин хуурын чуулгад “Чингис хаан” тэргүүн одонг олгов
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад хүртээлээ. 1992 онд байгуулагдсан Морин хуурын чуулга анхны тоглолтоо 1993 онд хийсэн түүхтэй. Одоогоор эх орондоо 3000 гаруй, дэлхийн 21 улсад 95 удаа 600 гаруй удаа тоглож, уран бүтээлээ толилуулаад байна.
Явган хүний зам, талбайг шуурхай засварлахыг үүрэг болголоо
2024.10.28 15:13
Дархан аварга А.Сүхбат хулгайн ан хийхийг завджээ
2024.10.28 14:40
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна