surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

News Feed : Дэлхий дахинд "SUV" ангиллын автомашин тренд болж буй шалтгаан

News Feed : Дэлхий дахинд "SUV" ангиллын автомашин тренд болж буй шалтгаан

Загварын ертөнцөд жил бүр хамгийн том дуулианыг дагуулан олны харааг булааж буй алдартныг тухайн оны “IT” буюу "бэлгэ тэмдэг" хэмээн өргөжилдөг. Тэгвэл энэ онд автомашины ертөнцийг SUV буюу бидний хэлж заншсанаар “жийп/дунд оврын автомашинууд” хуулируулж, “бэлгэ тэмдэг” машин болоод байна. 

Анх армийн зориулалттай бүтээгдсэн ч өдгөө дэлхий дахинд crossover, compact, midsize, full-size гэх мэт олон төрөлд хуваагдан хүмүүсийн өдөр тутмын хэрэглээний салшгүй нэг хэсэг болсон SUV ангиллын автомашины борлуулалт хамгийн өндөр байгаа шалтгаан яг юу вэ?  

  1 Хосолмол хэрэглээ    

Дунд оврын автомашин SUV нь хотын замд уламжлалт седан буюу жижиг оврын суудлын автомашинаас дутахааргүй олон талт жолоодлогын чадвартай боловч бартаат замыг ажрахгүй туулах давуу талтай байдаг тул аль ч амьдралын хэв маягт тохирсон унаа болж чаддаг байна. Мөн сүүлийн үеийн SUV автомашинууд нь түлшний хэмнэлттэй, цахилгаан, hybrid хувилбаруудыг санал болгож буй хэрэглэгчдийн хувьд байгальд ээлтэй сонголтыг хийх боломжийг олгож байгаа аж. Дунд оврын автомашин/SUV-ийг дуугаар илэрхийлбэл яг л “Daft Punk” хамтлагийн гал цогтой дуу байх байлаа.


  2 Тоо худал хэлдэггүй  

Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээллээр SUV ангиллын автомашины борлуулалт 2010-2021 онд үсрэнгүй өссөөр 2022 оны байдлаар дэлхийн шинэ автомашины зах зээлийн 46 орчим хувийг дангаараа эзлэх болжээ. 2022 онд зөвхөн АНУ-д зарагдсан шинэ автомашины 80 хувь нь л гэхэд дунд оврын жийп болон цөөн тооны ачааны машин/truck болохыг судалгаанд дурджээ. 


Автомашинуудын дунд "Оны хамгийн" шагналыг олгодог байсан бол бүх шагналыг нь дунд оврын автомашин/жийп ганцаараа "түүх" байлаа. Америкчууд бүх цаг үеэс хамгийн их тоогоор SUV унаж байна. Тэр дундаа тансаг зэрэглэлийн Crossover SUV зах зээлийн худалдан авагчдын тоо эрс нэмэгдэж байгаа бөгөөд Японы Lexus брэндийн шинэчлэгдсэн RX & NX загварын автомашинууд хамгийн эрэлттэй сонголт болж байгаа ажээ.

  3 Гэр бүлийн тансаг хэрэглээ, тав тух    

Дунд оврын автомашин/SUV нь өөр нэг давуу тал нь газраас өндөрт байрших суудалтай, тэнхлэг хоорондын зай урт тул жолооч болон зорчигчдод өөр ямар ч төрлийн автомашинд байхгүй тав тух, зөөлөн явдлыг мэдрүүлж чаддаг. 

Иймдээ ч автомашин үйлдвэрлэгч олон компаниуд сүүлийн жилүүдэд тансаг зэрэглэлийн дунд оврын автомашин/SUV үйлдвэрлэл рүү анхаарал хандуулж, олон төрлийн шинэ загваруудыг танилцуулах болсон. Өмнө дурдагдсан Японы тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэдэг Lexus брэнд гэхэд л Mid-size болон Compact төрлийн Lexus RX & NX загварын автомашинуудынхаа цоо шинэ хувилбаруудыг танилцуулж, бүрэн шинэчлэгдсэнийг зарлаад байгаа билээ.

  4 Аюулгүй, аяллын үнэнч хамтрагч   

SUV нь хол ойрын аялалд ч, их хотын замд ч хамгийн тохиромжтой унаа. Илүү том үзэгдэх орчин, жолоочид ээлтэй цонхнууд, том овортой ачаа бараа тээвэрлэх чөлөөт орон зай нь аялагчдын анхаарлыг татсаар…  

Бартаат замд гайхалтай маневрлах чадвараараа гайхагддаг нь ч учиртай. Мөн хүүхдэд ээлтэй, гэр бүлийн зургаа хүртэлх олон гишүүн чөлөөтэй багтах уужим орон зайтай боловч гаднаасаа тийм ч аварга том бус, авсаархан харагддаг.

  5 Бүхнийг чаддаг автомашин   

Автомашины өнгө үзэмж хүн бүхэнд маш чухал. Дунд оврын автомашин/SUV нь харин “царайлаг” ч ухаалаг байж болохыг батлан харуулж байна. 

Канадын МакЖилийн Их сургуулийн профессор Чарльз Ройс “SUV нь яг л дэлхий дахины “Хэрвээ тэгвэл” гэх хүсэл мөрөөдөлд суурилсан машин. “Хэрвээ хүүхэдтэй болбол…”, “Хэрвээ аялалд явбал…”, “Хэрвээ нүүх болбол…” гээд л бүхий л хүсэл мөрөөдлийг нэгэн зэрэг биелүүлэх чадалтай” гэж хэлжээ. 

ЭХ СУРВАЛЖ FORBES 
 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1