Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг өнөөдөр гуравдахь өдрөө зохион байгуулна.
Өнгөрсөн хоёр өдрийн сонсголоос дүгнэхэд, бизнес эрхлэгчид, Хөгжлийн банкнаас зээлсэн мөнгөөрөө мөрийтэй тоглодог, Макао, Сингапурын казинод тухалдаг, өмнөх өрүүдээ дараад үлдсэнээр нь тансагладаг, авсан зээлээрээ ББСБ байгуулж, түүгээрээ мөнгө угааж, үнэтэй автомашин, орон сууц худалдан авч, ер нь л эргүүлэн төлъе гэсэн бодолтой нь цөөн харагдана.
“Бэрэн” группийн захирал Б.Мөнхтөр үнэнд гүйцэгдэж, казиногийн АТМ-ээс их хэмжээний бэлэн мөнгө авсан нь ил болж, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатаас Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Та Хөгжлийн банкнаас зээлсэн есөн сая ам долларын зургаан саяыг нь касснаас бэлнээр авчээ. Үнэн үү...
Б.Эрдэнэбат: Үнэн
Б.Энхбаяр: Та казино тоглодог уу гэхэд тэрбээр дуугарч төвдсөнгүй.
Энэ мэтчилэн эхнээс нь улайлгаж, эцсийн дүндээ Хөгжлийн банкнаас авсан зээлээр барьсан нүдэнд харагдаж, гарт баригдах бүтээн байгуулалт ховор байна. (М.Билэгт гишүүний дөрөвдүгээр эмнэлгийг эс тооцвол) Харин гарч ирж буй баримт нотолгоогоор, бүгд л авсан зээлээ гарын салаагаар урсч, шинжээч зээлийг үр ашиггүйгээр зориулалтын бус зүйлд зарцуулсан тухай мэдээлж байх юм. Ганцхан жишээ дурдахад л, “Эгийн голын усан цахилгаан станц” төсөлд 2018 онд 10,6 сая ам.доллар буюу 21,4 тэрбумыг зарцуулж, үлдсэн 24 хувь болох 5,1 тэрбумыг тээврийн хэрэгсэл, тавилга, эд хогшил, бэлэг дурсгал болон бусад зүйлд зарцуулжээ.
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ