ОХУ-ын Алтайн Их Сургуулийн археологичид өнгөрсөн есдүгээр сард Монголын нутагт хийсэн экспедицэд оролцжээ.
Эрдэмтдийн баг буган чулуун хөшөөний 3D загварыг баримтжуулах зорилгоор экспедиц хийсэн байна. Буган чулуун хөшөө нь олон жилийн турш МЭӨ хоёрдугаар зууны сүүл, нэгдүгээр зууны эхэн үед амьдарч байсан эртний нүүдэлчин овгуудын соёлыг судлах чухал эх сурвалж болж ирсэн билээ. Буган чулуун хөшөөнүүд дээр дүрслэгдсэн сүх, зоос, нум, чинжаал гэх мэт тус тусдаа зургуудыг тодорхойлж харуулах мөн зургийн зохиомжийг бүхэлд нь ойлгоход энэхүү шинэ технологи тус дөхөм болно.
Экспедицийн үеэр эрдэмтэд өмнө нь мэдэгдэж байсан хөшөөнүүдийг бүртгэж, мөн зарим мэдэгдээгүй байсан зургууд, шинэ буган хөшөөнүүдийг олж илрүүлжээ. Гол ажлыг Монголын төв нутагт хийжээ. Тодруулбал, Архангай аймгийн Батцэнгэл сумын нутагт байх дундад зууны эхэн үед түрэгүүдийн устгасан эртний дурсгалын цогцолборт хийсэн байна.
Хөшөөний суурийн нүхнээс мөн шавар эдлэлийн хэлтэрхий, малын яс, адууны шүд олджээ. Тус экспедицийнхэн нийтдээ 100 гаруй буган чулууг бүртгэсэн байна. Судалгааны багийнхан цуглуулсан материалаа боловсруулж, дүн шинжилгээ хийхэд нэг сар гаруй хугацаа шаардагдах гэнэ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн