Хотын дарга өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар холбогдох албаныхнаас тодрууллаа. Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 7258 тонн бодис, 5500 тонн давс нөөцлөхөөр төлөвлөсөн. Одоогийн байдлаар 3351 тонн бодис, 4574 тонн давсны нөөцтэй байгаа. Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 2000 тонн бодис худалдан авах ажиллагаа зарласан ч амжилтгүй болж дахин худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна. Хоёр удаагийн цас болон үргэлжилсэн хялмааны үеэр өнгөрсөн хугацаанд 2096 тонн давс, 627 тонн бодис зарцууллаа. Зам цэвэрлэгээний 24 байгууллагад зам, талбайн 847 үйлчлэгч, тусгай зориулалтын 312 машинтай ажиллаж байгаа. Үүнээс давс, бодис цацах 49, шүүрдэгч 50, ковш 22, хог тээврийн 187 машин бий. Мөн хувийн хэвшлийнхэн “Хас” банктай хамтран зээлийн хөнгөлөлттэй нөхцөлөөр 19 машин худалдаж авсан. Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд цэвэрлэгээ үйлчилгээний 13 машин авах санал хүргүүлсэн. Европын сэргээн босголтын хөгжлийн банкны Хатуу хог хаягдлыг дахин боловсруулах төслийн хүрээнд 29 машин, тоног төхөөрөмж нийлүүлэгдэнэ” гэв.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн