Авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний дагуу хотын өнгө үзэмж, дизайныг сайжруулах төлөвлөлт, барилгын суурь, нүх ухсан газрыг битүүлж аюулгүй болгох ажлын талаар Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга танилцууллаа.
Хотын төвийн хэсгийн 6.8 км гудамж, зам дагуу газрын зөрчлийг арилгахаар газар дээр нь ажиллахад 448 зөрчил илэрчээ. Үүнээс явган хүний зам руу түрж барьсан шат, довжоо 126, барилгын өргөтгөл 52, байнгын болон түр хашаа 23, жижиглэн худалдаа буюу ТҮЦ 35 байршилд, хоёр пасад байна. Эдгээрт шаардах хуудас хүргүүлжээ.
Мөн гол хоёр гудамж, зам дагуу дөрвөн байршилд 3.8 км явган хүний зам, зургаан байршилд 10 км дугуйн зам шинээр тавих шаардлагатай судалгаа гарсан байна. Түүнчлэн гудамж дагуух худалдаа, үйлдвэр, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд хаяг рекламын стандартыг мөрдүүлж, барилгын дээврийн өнгийг нэгэн жигд болгох шаардлагатай байгааг хэлж байлаа.
Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын Орчны аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай захирамжийн дагуу Ажлын хэсэг байгуулагджээ. Ийн Улаанбаатар хотын суурьшлын бүс 35,200 га нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, болзошгүй аюулаас сэргийлэх зорилгоор стандартын шаардлага хангахгүй хашаа барьсан, зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн үйлдэлд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулахаар ажилласан байна. Нийт 106 байршилд зөрчил илэрснээс 16 байршил нь барилгын зөвшөөрөл олгогдоогүй, 90 байршил нь барилгын үе шатны зөвшөөрөлтэй байжээ. Барилгын зөвшөөрөлгүй зургаан байршлын зөрчлийг арилгаж, ухсан нүх, барилгын суурийг битүүлэн арга хэмжээ авсан. Үлдсэн 10 байршилд зөрчлийг арилгах хугацаатай мэдэгдэх хуудас өгчээ.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй