Байнгын хэрүүл тэмцэл, талцал, хуваагдал, албан тушаалын төлөө өш зангидаж ирсэн АН-ынхан одоо л нэг цэгцэндээ орох нь уу гэсэн найдвар төрүүлж байна. АН энэ сарын 19-нд даргаа зарлана хэмээн эртнээс зарлаж, Их хурлаараа батламжлахаар болсон. Одоогийн байдлаар АН-ын даргад Сангийн сайд асан С.Баярцогт, БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөр, гишүүн асан З.Нарантуяа, Л.Гүндалай нар өрсөлдөхөө ил тодоор зарласан.
Мөн Увсын фракц болох ЗГХЭГ-ын дарга асан Ц.Нямдорж, Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нар Лу. Гантөмөрийг дэмжиж, ард нь асаалттай танк байхаа илэрхийлсэн гэнэ. С.Эрдэнэ ч мөчөөгөө өгөхгүй би дарга нь хэвээр хэмээн цамнасаар байгаа бол эмчлүүлэх гэж яваад хор найруулаад ирсэн гэх Х.Баттулга ч улс төрд идэвхийлэн орсон.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сошиал хаягаараа "Хөөе, Эрдэнээ, Баттулга аа. Би ч орно. Гурвуулаа хол байя. Жолоогоо татъя. ҮБХ-ны гишүүд өөрсдөө намын даргаа сонгог. Элдэв тайлбар, шалтгаан, оролцоо энд илүүц. Гишүүддээ итгэе. Боломж олгоё. Тэд чадна. Ардчилалтай, хүчирхэг Ардчилсан нам Монголд хэрэгтэй" хэмээх байр суурийг илэрхийллээ. Түүний хувьд ажиглагчийн, эв нэгдлийг эрхэмлэгч байр сууринаас оролцох нь тодорхой болж, нөгөө хоёртоо ч уриалаад амжлаа. Харин дагах эсэх нь даанч эргэлзээтэй юм.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй