Нийгмийн бодлогын байнгын хороогоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа "Амьгүй донорт олгох тэтгэмж урамшууллын тухай заалтуудыг энэ хуульд оруулж ирж байгаа нь дэмжих нэг шалтгаан болж байна. Шүүхэд задлангийн бэлтгэгдсэн эмч цөөхөн байна. Гэр бүлийнх нь зөвшөөрөлгүй задлан хийсэн маргаан их гардаг. Энэ цаг үед цогцост заавал задлан хийхгүйгээр нас барсан шалтгааныг тодорхойлох боломж үүссэн. Өмнө нь шүүх шинжилгээний байгууллагад задлан хийхгүйгээр оношлох, тоног төхөөрөмж авч өгөх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч дэмжигдээгүй" гэв.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Энэ жил Эрүүл мэндийг дэмжих санд хоёр тэрбум төгрөг хуваарилагдсан байгаа. Ирэх жил энэ хэмжээг тав дахин нэмэгдүүлж 10 тэрбум болгосон. Мөн сайдын багцаас гадаадад эмчилгээний зардал гэж 500 сая төгрөг олгодгийг ирэх жил хоёр дахин нэмэгдүүлж нэг тэрбум болгосон.
Ингээд 11 тэрбум төгрөгийн хүрээнд л гадаад эмчилгээ, технологи нэвтрүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, оршуулгын тэтгэмж гэсэн дөрвөн чиглэлээр санг зохицуулна. Үүнээс дийлэнх хөрөнгөө технологи нэвтрүүлэх зардал руугаа зарцуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Зөв хийж чадвал гадагшаагаа эмчилгээнд явах иргэдийн тоо буурна.
Задлан хийхгүйгээр оношилдог тоног төхөөрөмжийг судалж үзнэ. Гэхдээ эрүүгийн хэргийн хувьд шалтгаан нөхцөлийг нь тодорхойлоход үнэхээр чухал. Гэтэл иргэд бол тэр болгон зөвшөөрмөөргүй байна гэдэг. Үүнийг цэгцлэх шаардлага байна.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй