surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Х.Баттулга Л.Оюун-Эрдэнэ нар хамтран У.Хүрэлсүх С.Баярцогт нарын эсрэг

Х.Баттулга Л.Оюун-Эрдэнэ нар хамтран У.Хүрэлсүх С.Баярцогт нарын эсрэг

Монгол улсад ямар ч хулгай зарлагдсан үүрийг нь ухахаар Х.Баттулгын нэр гарч ирдэг. Тухайлбал нүүрстэй холбоотой оффтэйк гэрээг зарлахад Х.Баттулга, ЖДҮ, ХААДС-ын зээлээ төлөөгүй Х.Баттулга, Хөтөлийн цемент шохой ХК-ийн концессоор Х.Баттулга, улс дамнаж уурхай эрхэлсэн Х.Баттулга, оффшорчин Х.Баттулга. Нэгэн биетэн эдлэмгүй олон арван хэрэгт нэр холбогдлоо. Мөнгө түүнийг ХААН болгожээ. Зөрөөд ноцсон нохдыг ч хараагүй дүлий болгодог энэ хүнд МӨНГӨ биш АРД ТҮМЭН хааны эрх олгосон. Энэ нь зээлсэн зээл, авсан мөнгө, олсон эрх ашгаар нь батлагдаад явна. Гэтэл хуулийг гууль болгож, хуулийнхныг халаасалж байгаа Халтмаагийн Баттулга “ногоон автобус”-ны хэргийг ногоортол нь дарах гэж тохироонд хүрсэн сурагтай. 

Тэгвэл Тэнүүн Огоо Х.Баттулгын нийтийн тээвэр дэхь гүйцэтгэгч үү?   
Х.Нямбаатар нийслэлийн Засаг даргаар очсон даруйдаа АН-ын засаг барих үед Х.Баттулгын авч хэрэгжүүлсэн нийтийн тээврийн шинэчлэлт нэрээр төсвийн хөрөнгөөс зарцуулсан мөнгийг онцлон дурдсан.  Ингэхдээ С.Баярын Засгийн газрын хуралдаанаар Х.Баттулгад нийтийн тээврийн салбарт шинэчлэлт хийх үүрэг өгсний дагуу нийтдээ 35 тэрбум төгрөгөөр 140 автобус шууд оруулж ирсэн. Үүний ард Х.Нямбаатар өнөөдрийн ногоон автобустай ижил системээр ажиллаж, мөнгө угаасан байж болзошгүй гэдгийг дурдаж байлаа. Тодруулбал Тэнүүн Огоо компани 2009 оноос хойш нийтийн тээвэрт шууд худалдан авалт хийж, төрийн мөнгийг хийдүүлж буйтай Х.Баттулга дараах байдлаар нэр холбогдоно.  
Х.Баттулга Х.Баттуул гэх дүүтэй. Х.Баттуул нь Х.Баттулгын бизнесийн гол тоглогч байсаар ирсэн. Тэгвэл Тэнүүн Огоо ХХК-ний захирал А.Ганхуяг Х.Баттуултай хамтран Капитал авто сервис компанийг хамтран байгуулсан. “Капитал авто сервис” нь усны сан бүхий газарт хууль бусаар олборлолт явуулж байгаад 2019 онд МХЕГ-ын шалгалтаар баригдсан ч хууль хүчин мөхөстсөн түүх бий. Тэгвэл өдгөө Капитал авто сервис компани Сауд гэх газарт дураараа дургиж, Ерөө голд алт олборлож байгаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар А.Ганхуяг, Х.Баттуул нар бизнесийн найзууд бөгөөд 2009 оны нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд тухайн үеийн Зам тээврийн сайд Х.Баттулга 140 автобусыг  Тэнүүн Огоод өгөхөд нөлөөлсөн гэх. 

Түүнчлэн  цагдаа хүчний байгууллагын хамгаалалт дор Ерөө голд алт олборлож буй Капитал авто сервис компаний ард Ерөнхийлөгч асан Х.Баттулга байж болзошгүй талаар эх сурвалж мэдээллээ. 

  НОГООН АВТОБУСНЫ ХЭРЭГ Х.БАТТУЛГЫГ Л.ОЮУН-ЭРДЭНЭТЭЙ ТОХИРОЛЦООНД ХҮРЭХЭД НӨЛӨӨЛСӨН ҮҮ   

Муу нэрээр луу унжсан экс Ерөнхийлөгч нүүрсний гол тоглогчдын нэг төдийгүй сангийн мөнгийг сааж, төрд төчнөөн хохирол учруулсан ч өдгөө ямар ч хариуцлага хүлээхгүй толгой дээгүүр ханхалзаж яваа. Гэтэл Л.Оюун-Эрдэнийн суудал ганхаж эхэлмэгц "ногоон автобусаар Д.Сумъяабазарыг явуулж буй" мэт харагдсан. Гэвч хачир дээрээ Д.Сумъяабазар Х.Баттулгатай уулзаж, С.Баярцогтын эсрэг акц өрнүүлэх саналыг тавьж, Л.Оюун-Эрдэний талд зогсохыг санал болгож байжээ. Төдөлгүй Ардчилсан намын жагсагчид өнгөрсөн сард ордныг гороолсон. Түүнээс хойш Х.Баттулгын Тэнүүн Огоод нөлөөлж өгсөн гэх 140 автобусыг Х.Нямбаатар дурдахаа больж, 2009 оны парк шинэчлэлийн асуупал М.Энхболд нарын бүлгийг чиглэв. 

Х.Баттулга одоогийн хуулиар ахин Ерөнхийлөгч болох боломжгүй. Гэхдээ түүнд Ерөнхий сайд болох амбиц бий. Сонирхуулахад У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нараар ахлуулсан Сү.Батболдын явуулгын эсрэг МАН-аас Ерөнхийлөгч болох өндөр тэмүүлэлтэй байгаа Л.Оюун-Эрдэнэ  ардчилсан намын Х.Баттулгатай ойр ойрхон уулзах болжээ. Хамгийн сүүлд Х.Баттулга Л.Оюун-Эрдэнэ нар ҮАБЗ хуралдсан Баасан гарагийн орой уулзсан гэх.

Тэгвэл өдгөө М.Энхболд шалгуулж, С.Баярцогт дуудагдаж, Лу.Гантөмөр бэлбэгнэж, Г.Занданшатар тэвдээд, Д.Амарбаясгалан хийцгүйрч эхэлсний ард Х.Баттулга "Хөх туг" акц өрнүүлээд Л.Оюун-Эрдэнэ хулгайчдыг ар араас нь шүүх рүү дуудаж буй явдлууд санаандгүй гэхэд сонирхолтой өнцөг болоод байна. Өөрөөр хэлбэл Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар нам  намаасаа урваж, харилцан тохиролцоонд хүрсэн байж болзошгүй зураглал улс төрийн хүрээнд өрнөж эхэллээ. Сонирхуулахад Х.Баттулга өдгөө Ардчилсан намаасаа өрх тусгаарлан "ШИНЭ НАМ" байгуулсан. Үүнийгээ удахгүй гэнэ. 

АН МАН гэх хоёр нам намаараа биш эрх ашгаараа хоёр хуваагдаж, төр эргүүлэхэд бэлэн шахуу арсалдаж буй.  

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1