Монгол Улсын Их Хурал Олон Улсын Парламентын Холбоотой хамтран энэ сарын 22, 23-ны өдрүүдэд хүний эрх болон жендэрийн асуудлаарх өөрийн үнэлгээг хийнэ. Парламентын өөрийн үнэлгээний үйл ажиллагаанд дэмжлэг, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Улсын Их Хурлын Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг өнөөдөр уг өөрийн үнэлгээнд арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх Олон Улсын Парламентын Холбооны Жендэрийн түншлэлийн хөтөлбөрийн ажилтан, хатагтай Мариана Дуарте, тус холбооны Хүний эрхийн асуудал эрхэлсэн ажилтан, хатагтай Бутайна Ламхарзи нарыгхүлээн авч уулзлаа.
Тэрбээр, ардчиллын арга хэрэгслээ төрөлжүүлэн бэхжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг нь олон улсын түвшинд анх удаа хийх гэж буй Улсын Их Хурлын "Хүний эрхийн дээдэлсэн, жендэрийн мэдрэмжтэй парламентын өөрийн үнэлгээ" юм гээд, Монгол Улсын парламентын Олон Улсын Парламентын Холбооноос боловсруулсан аргачлалыг нутагшуулж, өөрийн үнэлгээний чадавхыг бий болгосноор хууль тогтоох болон бодлого боловсруулах үйл ажиллагааны нөхцөл байдлыг тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх парламентын шинэчлэлийн зорилтуудаа хангаж ажиллахад нэн чухал болохыг тэмдэглэв.
Хатагтай Мариана Дуарте, Бутайна Ламхарзи нар Монгол Улсын парламент өөрийн үнэлгээгээ олон улсын аргачлалаар зохион байгуулж буй нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд их чухал хувь нэмэр болохыг дурдаж, ялангуяа хүний эрхийн мэдрэмжийн талаарх үнэлгээг дэлхийд анх удаа хийж байгаа нь Монголын парламентын хувьд ч, Олон Улсын Парламентын Холбооны хувьд ч түүхэн үйл явдал болж буйг онцлов.
Тэд тус тусын чиглэлээр манай улсын парламентын өөрийн үнэлгээний үйл ажиллагаанд арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллах юм. Тэдний зэрэгцээ Их Британийн парламентын гишүүн, сайд асан, хатагтай Мэг Манн Улсын Их Хурлын өөрийн үнэлгээнд зөвлөх чиг үүрэгтэй оролцох бөгөөд өнөө орой (2023.11.21) манай улсад хүрэлцэн ирнэ.
Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга М.Үнэнбат, Хууль эрх зүйн газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн дарга, Парламентын өөрийн үнэлгээний Ажлын хэсгийн дарга Г.Агар-Эрдэнэ, Парламентын өөрийн үнэлгээний Хүний эрхийн үндэсний зөвлөх Д.Гэрэл, Б.Болорсайхан, Жендэрийн үндэсний зөвлөх Б.Долгор, М.Батбаатар нар байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй