БНСУ-ын Тээврийн яам лхагва гарагт Вьетнамын агаарын тээврийн “Vietnam Airlines” болон Монголын “Aero Mongolia” компанид тус улсын агаарын тээврийн хууль зөрчсөн хэргээр торгууль ногдуулж байгаагаа мэдэгджээ.
Вьетнамын агаарын тээврийн компанид зорчигчдоо удаан хүлээлгэсэн хэргээр 25 сая вон буюу 19,296 ам.долларын торгууль ногдуулжээ. Өнгөрсөн долоодугаар сарын 14-нд Ханой хотоос хөөрсөн тус компанийн онгоц Сөүлээс баруун зүгт орших Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд түр газардсан бөгөөд Солонгосын зүүн өмнөд нутгийн Пусан боомт хотын Гимхэ олон улсын нисэх онгоцны буудалд хүрэх ёстой байв. Онгоц хөөрөхөөр бэлтгэж байх үед зорчигчид Инчоны нисэх онгоцны буудалд хэсэгт таван цаг гаруй хүлээсэн байна. Нисэхийн бизнесийн тухай хуулийн дагуу олон улсын нисэх онгоц дөрвөн цагаас илүү хугацаанд зорчигчдоо хүлээлгэхгүй ёсгүй гэнэ.
Харин өнгөрсөн долоодугаар сарын 1-нээс хойш Инчон-Улаанбаатар чиглэлд зөвшөөрөлгүй нислэг үйлдсэн Монголын төрийн далбаа бүхий тээврийн компанид 10 сая воны торгууль ногдуулжээ. "Бид гадаадын агаарын тээврийн компаниудыг нисэхийн дүрэм журмыг сайтар дагаж мөрдөж байгааг эсэхийг хянах болно" гэж БНСУ-ын Тээврийн яам мэдэгдсэн байна.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо