Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг өнөөдөр гуравдахь өдрөө зохион байгуулж байна. Энэ удаад “Кью Эс Си” ХХК-ийн зээлийн гүйцэтгэлийг хэлэлцэж байна. Энэ үеэр,
УИХ-ын гишүүн Т.Доржханд: "Кью Эс Си" компанид өөрийн хөрөнгө байдаггүй байсан юм уу. Яахаараа төрийн өмч болох Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 130 тоннын даацтай "Белаз"-аас эхлээд, Ховог барьцаалдаг юм бэ. Хамгийн сонирхолтой нь, Төмөртэйн орд газрын үйлдвэрийг нь, мөн бэлэн ухаад гаргасан баяжмалыг нь барьцаалаад 71 сая ам.доллар авдаг юм бэ. Энэ нь баримтаар гараад ирлээ. Үүнд та бүхний тайлбарыг сонсмоор байна. "Кью Эс Си" барьцаалах хөрөнгөгүй, цаасны компани байсан юм уу. Хөгжлийн банкнаас асууя. Хэрвээ "Кью Эс Си" компани зээлээ төлж чадахгүй бол хариуцлагыг нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр хариуцах зохицуулалттай байна уу?
Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал З.Батырбек: Төмрийн хүдэр дундаж агуулга нь 52 хувьтай, 116 тэрбум төгрөг барьцаалсан байдаг. Мөн төмрийн хүдрийн хуурай баяжмал буюу 58 хувиас дээш агуулгатай 29.5 тэрбум төгрөг гэж барьцаалсан байдаг. Нэг ёсондоо тухайн үед Төмөртэйн ордын төмрийн хүдрийн баяжмалыг барьцаалсан байдаг. Нийт 3.3 сая тонн төмрийн хүдэр, 500 мянган тоннтой тэнцэх хэмжээний хуурай баяжмал барьцаалсан. Мөн ашиглаж буй тоног төхөөрөмжүүдийг давхар барьцаалсан байдаг.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Ашиг сонирхол чинь харагдаад байна. Толгой эргүүлсэн юм яриад байх юм. Үүнийг чинь засуулах, олон түмэнд мэдэгдүүлэх гэж л ярьж байгаа биз дээ, бид. Буруу замаар будаа тээгээд, буруу мэдээлэл өгөөд байна. Төмрийн хүдэр, баяжмал үйлдвэрийн өмч баймаар юм. Түүнийг барьцаалж болох юм уу. Ийм зарчим байж болох уу?
Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат: "Кью Эс Си" компанид зээл олгоход тухайн үед Засгийн газрын ийм хөрөнгөөс, Хөгжлийн банкны эх үүсвэрээс зээл олго гэсэн Засгийн газрын тогтоол гараагүй. Концесстой холбоотой тогтоол гарсан. Тухайн үед Хөгжлийн банк Засгийн газраас тухайлсан эх үүсвэр заагаагүй боловч тухайн төслийг ямар нэг байдлаар баталсан Засгийн газрын тогтоолтой хоёр төслийг санхүүжүүлж ирсэн. Эх үүсвэр заагаагүй учраас Чингис, Самурай бонд юм уу Засгийн газрын ямар нэг баталгаатай бондоос санхүүжүүлээгүй. "Кью Эс Си"-гээс гадна "Эрдэнэс Монгол"-д олгосон зээл үүнтэй адилаар Хөгжлийн банкны өөрийн хөрөнгөөр, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр, ТУЗ-ийн шийдвэр нь Засгийн газрын тогтоол, УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолыг үндэслээд гарч байсан. Энэ шийдвэрийн дагуу олгож байсан зээл юм.
Миний мэдэхийн, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг бус "Кью Эс Си" ХХК-ийн өөрийн хөрөнгийг нь барьцаанд авч байсан.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Сонсголоор хэн нэгний буруутай эсэхийг шүүн тогтоохгүй. Зээлийг зориулалтын дагуу зарцуулсан уу?
"Кью Эс Си" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Шижир: Зээлийг зориулалтын дагуу зарцуулсан. Тухайн үед мөнгөн урсгалыг удирдаж буй хэлбэр. Орон зайгаа ашиглаад шинээр зээл авч, төслийг амжилттай хэрэгжүүлж дууссан. Нэгэнт ажлаа хийгээд, үйл ажиллагаа нь эхэлсэн учраас та бүхэн зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх нь зохимжгүй гэж бодож байна.
Алтны үнэ түүхэн дээд түвшиндээ хүрлээ
2024.10.23 15:10
Долларын ханш 14 хоногт 35 төгрөгөөр өсчээ
2024.10.23 12:50
Алтны үнэ унц нь $2700 давж, дахин шинэ дээд түвшин тогтоолоо
2024.10.18 12:15
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна