Өнгөрөгч даваа гараг /2023.11.20/-т ОХУ-д болсон Соёлын сайд нарын форумд Монгол Улс оролцсон байна. Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин Орос болон бусад улс орнуудаас Монголын археологийн үнэт олдворуудаа буцааж авахыг хүссэн талаар Returs агентлаг мэдээлжээ.
Тодруулбал,1924 онд "Ноён уул"-ын бүтэн булшинд малтлага хийж, улмаар 1926 онд Орост судлуулхаар явуулсан 3 мянган олдворыг Монголд буцааж өгөх ёстой байсан ч өгөөгүй тул уг олдворуудаа буцааж авах хүсэлтийг дэлхийн Соёлын сайд нарын уулзалтын үеэр Ч.Номин сайд Оросын талд тавьжээ.
Энэ талаар нийтэлсэн Returs агентлагийн мэдээлэлд, "Монгол Улсын Соёлын сайд Орос, Их Британи болон бусад улс орнуудаас хоёр мянган жилийн өмнөх олон зуун соёлын үнэт олдворуудыг эх оронд нь буцаахыг уриаллаа. Тодруулбал,Өнгөрсөн долоо хоногт ОХУ-д болсон чуулга уулзалтын үеэр Монголын Соёлын сайд Ч.Номин 100 жилийн өмнө судалж, сэргээн засварлах зорилгоор ОХУ-д илгээсэн "Ноён уул"-ын булшнаас олдсон Хүннү гүрний үеийн олдворуудаа буцааж өгөхийг ОХУ-аас нэхэж, шаардлаа. Энэ талаар Ч.Номин хэлэхдээ, "Өнөөдрийн байдлаар Монгол Улсыг түүхэн олдворуудаа буцааж авахыг дэмжиж ирсэн улс орнуудад талархал илэрхийлье. Олон улсын түншүүдтэйгээ найрамдал, харилцан хүндэтгэлийн үүднээс эдгээр чухал санаачилгад хамтран ажиллахыг хүсэж байна" гэв.
Түүний санаачлагад хамаарах гол олдворуудын тоонд:
Өдгөө Лондон дахь Британийн номын санд хадгалагдаж байгаа Хятадын Манжийн хаант улсаас тусгаар тогтнолоо зарласан Монгол Улсын анхны Ерөнхий сайдын захидал,
XIII-XIV зуунд Персийн хэд хэдэн монгол ноёдын ордонд ажиллаж байсан Персийн төрийн зүтгэлтэн Рашид ад-Динтэй холбоотой Эдинбургийн музейд хадгалагдаж байгаа эд өлгийн зүйлс багтаж байна гэдгийг Монгол Улсын Засгийн газраас мэдээлэв" гэжээ.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ