“Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирлын үйлдвэр эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан Г нь тус үйлдвэрт ажиллаж байхдаа олсон хахуулийн мөнгөөрөө Английн Лондон хотод 4,5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй хоёр өрөө орон сууц худалдан авсан байсан нь илчлэгдэж, улмаар тэрбээр уг хэргээрээ зорчих эрхийг хязгаарлах ял сонссон.
АТГ-ын ажиллагааны үр дүнд Лондон хотод байрлах тухайн орон сууцыг "Эрдэнэт үйлдвэр"-т шилжүүлсэн байдаг. Харин Эрдэнэт үйлдвэр нь өөрийн нэр дээр шилжиж ирсэн 4,5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй Лондон хот дахь тус орон сууцаа бусдад түрээслүүлж байсан юм. Тэгвэл тухайн орон сууцыг "зарлага их" гэх шалтгаанаар бусдад худалдан борлуулахаар болсон гэнэ.
Тодруулбал, "Эрдэнэт үйлдвэр" нь Лондон хотод байрлах дээрх орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлж авахын тулд тухайн орон сууцны эзэмшигч болох “Монголиан Смелтинг корпорейшн” ХХК-ийг мөн шилжүүлэн авсан бөгөөд хуульчийн төлбөр, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой орон нутгийн татвар, газрын татвар, бусад төлбөрт өнгөрсөн онд л гэхэд 300 орчим сая төгрөг төлсөн байна. Мөн тус байрыг түрээслэх гэрээг зуучлалын компанитай хийж, бусдад түрээслүүлдэг ажээ.
Гэтэл түрээсийн орлого нь зарлагаа нөхөхгүй, гадаад улсад байрших хөрөнгийг удирдах, менежмент хийх, хяналт тавих, тогтмол гардаг зардлуудыг нягтлахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна.
Тиймээс "Эрдэнэт үйлдвэр" уг орон сууцыг худалдан борлуулах саналыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болоод "Эрдэнэс Монгол" ХХК-д хүргүүлээд байгаа
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн