Австралийн хонин сүргийн тоо 78.75 саяд хүрсэн нь 2007 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Хонин сүргийн тоо толгой өссөн тул үнэ нь хямдарч, малчид зардлаа хэмнэх зорилгоор тэднийг нядлах юм уу, бусдад өгч байна. Хонины махны үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд 70 хувиар буурч, кг нь 1.23 ам.доллар болжээ.
Цаг агаарын таатай нөхцөл хонин сүргийн өсөлтөд хамаатай. Тодруулбал, Австралийн Шинэ өмнөд Уэльс, Виктория зэрэг хонь ихтэй бүс нутагт сүүлийн гурван жилийн хугацаанд хур тунадасны хэмжээ дунджаас дээгүүр байжээ. Энэ жилийн хувьд цаг агаарын нөхцөл байдал сайнгүй байгаа ч нэгэнт олон тоотой болсон хонин сүргийг удаан хугацаанд тэжээх, маллах шаардлагатай байна. Үүний зэрэгцээ хямд үнэ нь малчдад дарамт болж байгаа аж.
"Фермерүүдийн ашиг орлого асар их уналтад орсон. Тэдэнд зах зээл байхгүй болсон учир хонио нядлахаас өөр аргагүйд хүрч байна. Хонио нядлахын оронд бусдад өгөхийг илүүд үзэж байгаа ч үнэгүй хонь авах хүн тийм их алга" гэж хөдөө аж ахуйн "WAFarmers" бүлгийн дэд ерөнхийлөгч Стив МакГуайр хэлжээ. Түүнчлэн нядалгааны газрууд хүртэл ажлаа амжихгүй байгаа гэлээ.
Австрали нь хонины махны үйлдвэрлэл, экспортоор дэлхийд тэргүүлдэг. Гэтэл ийн нийлүүлэлтийн илүүдэл үүсээд буй нь дэлхийн бөөний үнэд дарамт болж байна. Австралийн томоохон сүлжээ супермаркет "Woolworths" л гэхэд хурганы махны үнээ 20 хувиар бууруулахаа мэдэгджээ. Фермерүүд зардлаа бууруулахын тулд хонио үржүүлэхгүй байх талаар бодох болсон. Энэ нь хонины тоо толгой буурахад хүргэнэ. Цаашилбал, хонины зах зээлийг хэт нийлүүлэлтээс дутуу нийлүүлэлт рүү хурдацтай шилжүүлэх эрсдэлтэй ажээ.
Эх сурвалж: CNBC
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
ОХУ Украины энергийн дэд бүтэц рүү томоохон цохилт өглөө
2024.11.18 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо