surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Ирэх бямба гарагаас эхлэн хүйтний эрч суларна

Ирэх бямба гарагаас эхлэн хүйтний эрч суларна

Цаг агаарын 10 хоногийн төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас танилцуулаад буй. Төлөвөөс харвал 

Хур тунадас:

  • 23-нд Халх голын сав газраар
  • 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,
  • 25-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,
  • 26-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 27, 28-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 29-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхины хувьд 22, 23, 29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температурын хувьд хүйтний эрч чангарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -19...-24 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -16...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -4...-9 градус, бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна.

Харин энэ сарын 25-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Улаанбаатар хотын хувьд энэ сарын 22, 25-нд цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1