Өчигдөр буюу Арван нэгдүгээр сарын 24-ний өдөр сэтгүүлчид Улсын мөрдөн байцаах газарт шалгагдаж буйгаа шил дараалан мэдээллээ. Үнэхээр энэ улсад Үндсэн хуулийн эрх зөрчигдөж, төрийн алба ухралт хийж эхлэв үү? Тодруулбал мэдээ мэдээлж, иргэдийн дуу хоолой болсныхоо төлөө сэтгүүлч ял авч болзошгүй зураглал хөвөрч байна. Гэтэл эдгээр үйл явдлуудтай зэрэгцээд иргэдийн нүд чихнээс далдуур ҮАБ алдагдаж болзошгүй санаанд үл багтам үгс ордны гадна дотно ч яригдаж байгаа. Энэ нь зургаан жилийн хугацаатай сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хугацаанаасаа өмнө огцорч болзошгүй гэх бор шувуу. Тодруулбал У.Хүрэлсүхийг огцруулах акцыг МАН-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АН-аас Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар нарийн боловсруулсан төлөвлөгөөний дагуу өрнүүлж байгаа талаар ойрын эх сурвалж мэдээллээ. Тэгвэл энэ эгзэгтэй үед сэтгүүлчдийг хуулийн байгууллагууд шалгаж эхэлсэн нь улс төрчид цэвэршихийг хичээж буй оролдлого гэх хардлагыг дагуулж байна. Улс төрчид гэдэг нь сангуудын зээл, нүүрсний хулгай, хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон МАН, АН хоёрын буруу гарын тоглогчид. Тэд сэтгүүлчдийг хууль, хуулийн байгууллага руу анхаарлаа хандуулж байх хугацаанд Ерөнхийлөгчийг огцруулах тохироог хийж, үйлдсэн хэргүүдээ нударгандаа наймаалцах нь.
Мэдээж Ерөнхийлөгчийг огцруулах жагсаалыг 12 дугаар сараас эхэлж өрнүүлнэ. Удалгүй Ерөнхийлөгч хариуцлагаа хүлээн огцорч байна гэх халил дор ордноо орхин гарна. Энэ үед яагаад сэтгүүлчид өнөөдөр шалгагдаж байсныг анзаарч магадгүй. Тодруулбал энэ удаагийн сэтгүүлчдийн холбогдсон хэргүүд удахгүй өрнөх жагсаалын суурийг цутгасан явдал болж болзошгүй юм. Өөрөөр хэлбэл сэтгүүлчдийг хуулиар далайлгаж байх хугацаанд мэргэжлийн жагсагч нар төв талбайд байраа эзэлж, ордноос хэсэг хүмүүсийг олзлон авч турхирна. Энэ бүхний эцэст сэтгүүлчид болоод иргэд хөшигний ард өрнөж буй нууц тоглоомын өгөөш байж таарна. Үндсэндээ төрийн эргэлтийг иргэд, хэвлэлийнхэн хийсэн мэт харагдахаар найруулж байна гэсэн үг.
Энэ удаа ҮАБЗ задарвал өнгөрсөн жилүүдийн турш гарсан хэргүүд мартагдаж, МАНАН эргэж ирнэ. Гэхдээ цоо шинэ МАНАН.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ