"Хөтөл" ХХК-ийн Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төслийн хэрэгжилт, зээл олголт, эргэн төлөлт, явц байдлыг шинжлэх судлах сонсголд гурван албан тушаалтны дууджээ. Хөгжлийн банкны Төслийн санхүүжилтийн хэлтсийн захирлаар ажиллаж байсан Ц.Лут-Очир, тухайн үеийн Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал З.Батбаярыг дуудсан боловч ирээгүй байна. "Хөтөл" ХХК-ийн зээлтэй хамаарал бүхий байж болзошгүй Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхоныг дуудсан ч Ховд аймагт ажиллаж байна гэдэг ашлтгаанаар мөн ирээгүй юм.
ШИНЖЭЭЧ: -"Хөтөл" ХХК-ийн цементийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, чулуунцар үйлдвэрлэх технологийн хоёрдугаар шугамыг хуурай аргад шилжүүлэн, цемент үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилд нэг сая тоннд хүргэж өргөтгөх төслийг санхүүжүүлэх зорилгоор энэ төслийг хэрэгжүүлж, нийт 61.2 сая ам.долларыг анхны гэрээгээр жилийн 8.1 хувь, шинэчилсэн хүүгээр 7.85 хувийн хүүтэйгээр 2012 онд таван жилийн хугацаатай олгож, зээлийн гэрээний эцсийн хугацааг сунгаснаар 2020 оны аравдугаар сард дууссан ам.долларын зээл байна. Хөгжлийн банкнаас ирүүлсэн 2022 оны эцсийн байдлаарх мэдээллээр, зээлийн үндсэн төлбөр 210.9 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, зээл хүүгийн нийт өрийн дүн 374.5 тэрбум, муу зээлийн ангилалтай байна.
Зээл авах үеийн компанийн хувьцаа эзэмшигчдийн мэдээллийг харуулбал, Гүнсэнгийн Энхбаяр 50, Равсалын Мөнхтуул 30, Дэлгэрийн Мишиг 20 хувийг тус тус эзэмшиж байсан бүртгэлтэй. 2015 оны аравдугаар сарын 28-ны өдөр дээрх гурван хувьцаа эзэмшигч иргэн М.Бөх-Очирт "Бейзмент" ХХК-ийн бүх хувьцааг бэлэглэсэн байна. 2015 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр компанийн нэрийг "Хөтөл" ХХК болгон өөрчилсөн.
Зээлийн зарцуулалтын тухайд, 2012 оны аравдугаар сарын 19-нд 5.565.000.00 ам.долларыг Улаанбаатар хотын банк дахь "Бейзмент" ХХК-ийн …7436 тоот дансаар шилжүүлэн авч, Улаанбаатар хотын банк дахь "Бейзмент" ХХк-ийн …3634 тоот зээлийн дансанд шилжүүлж, тус компанийн бизнесийн зээлийг төлж хаасан.
Мөн өдөр 21,515,205.00 ам.долларын олголт хийсэн байдаг. Түүнийг Улаанбаатар хотын банк дахь "Бейзмент" ХХК-ийн …7436 тоот дансаар шилжүүлэн авч, "Цемент шохой" ХК-ийн …3599 тоот дансанд шилжүүлж, гадаад гуйвуулгаар …. тоот дансанд шилжүүлснийг Худалдаа хөгжлийн банкнаас мэдээлсэн ч тухайн үеийн свифт гүйлгээний хуулгыг гаргаж өгөх боломжгүйг мэдэгдсэн. Тухайн гүйлгээний анхан шатны баримтыг гаргуулан авах гэсэн боловч Засгийн газрын тушаалаар устгасан гэсэн тайлбарыг тус банкнаас ирүүлсэн байна. 2012 оны аравдугаар сарын 19-нд 34,000,000.00 ам.долларыг Монголбанк дахь харилцах долларын тоот дансанд "Бейзмент" ХХК-иас 1 тоот төлбөрийн даалгаврын дагуу "Зээл хаав" гүйлгээний утгаар тус тус шилжүүлсэн байна гэв. Үүний дараа гишүүд асуулт асууж, хариулт авав. Тухайлбал,
УИХ-ын гишүүн Т.Доржханд: 61.2 сая ам.долларыг бараг бүхэлдээ зориулалт бусаар ашигласан байна. Тухайлбал, Улаанбаатар хотын банкнаас өмнө авсан зээлийг төлж барагдуулсан байна. Хоёрдугаарт, 21.5 сая ам.долларын баримтыг устгасан байна. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авахад мөнгө хэрэгтэй байсан, тэр мөнгөө ийм байдлаар шийдсэн байна гэдэг нь тодорхой байна. Зээлийн 210.8 тэрбум төгрөгийн үлдэгдлийг одоо яаж төлүүлэх юм бэ. Барьцаан дотроо төрийн өмчийн компанийн эзэмшилд буй барьцаанууд байна уу. Захиргааны хэргийн шүүхэд хэрэг очоод, ам.доллараар төлөх ёстой атал тус шүүхийн шийдвэрийн дагуу төгрөгөөр төлбөр барагдуулахаар гарсан байна. Ямар учиртай юм хэмээн шүүмжлэв.
Алтны үнэ түүхэн дээд түвшиндээ хүрлээ
2024.10.23 15:10
Долларын ханш 14 хоногт 35 төгрөгөөр өсчээ
2024.10.23 12:50
Алтны үнэ унц нь $2700 давж, дахин шинэ дээд түвшин тогтоолоо
2024.10.18 12:15
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ