Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор зээлийн мөнгөөрөө мөрийтэй тоглож, казино хэсэж явдаг эрхмүүд эхнээсээ тодорсон. Тэдний нэг бол “Бэрэн” группийн захирал Б.Мөнхтөр гэдэг нь сонсголын үеэрх асуулт, хариултаас тодорхой болж байлаа. Эргэн сануулъя.
УИХын гишүүн Б.Энхбаяр: Та мөрийтэй тоглодог уу...
Б.Мөнхтөр: Тоглодоггүй
Б.Энхбаяр: Таны гүйлгээнэээс Макао чөлөөт бүсийн казиногийн АТМ-ээс маш их зардал, бэлэн мөнгө гарсан байгаа. Тиймээс асууж байгаа юм. 2018 оны нэгдүгээр сарын 31-нээс эхлээд мөн Сингапурын казиногийн АТМ-ээс бэлэн мөнгө гарсан байна.
Б.Мөнхтөр: Шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Шүүх дээр гүйлгээнүүдээ баримтаар нотлох болно.
Б.Энхбаяр: Таны үйл ажиллагааг дэмжиж тусалдаг нөлөөлдөг тодорхой улстөрч бий юу?
Б.Мөнхтөр: Байхгүй
Б.Энхбаяр: Та Бадамжунайг таньдаг уу?
Б.Мөнхтөр: Танина. Манай Архангай аймгаас сонгогдсон. Манай нутгийн улстөрч.
Б.Энхбаяр: Та Макао, Сингапурт энэ хүнтэй уулзаж байсан уу?
Б.Мөнхтөр: Сингапурт тааралдаж байсан
Тэрбээр ийн хариулж байв. Тэгвэл “Бэрэн” группийн захирал Б.Мөнхтөр нь Макао, Сингапурын казиногийн АТМ-аас нийтдээ 1,5 сая ам.долларыг бэлнээр авчээ. Тодруулбал, түүний .... тоот дугаартай дансны зарлагын дүн үүнийг нотолдог байна. Үүнд, 44 удаа казиногоор үйлчлүүлж, нийт нэг тэрбум 209 сая 802 мянга 209 төгрөгийн зарлага хийжээ. Мөн Hotel казинод 77 удаагийн шилжүүлгээр 114 сая 259 мянга 544 төгрөг, Forex казинод 23 удаагийн шилжүүлгээр 46 сая 276 мянга 341 төгрөг, Makau, Macao казинод 254 удаагийн шилжүүлгээр 436 сая 276 мянга 341 төгрөг түүний нэр дээрх картаар зурагдсан байна.
Үүнээс илүү баталгаа, нотолгоо гэж юу байх вэ. Шүүх дээр гүйлгээ бүрийг баримтаар нотолно хэмээсэн Б.Мөнхтөр захирал ийнхүү үнэнд гүйцэгдлээ. Мөнгө мөрөө үлдээдэг гэдэг билээ.
Төрсөн ахыгаа зодож хөнөөсөн этгээдэд 12 жилийн ял оноолоо
2025.01.14 17:39
Зурхай : Өнөөдөр шинэ хувцас өмсөхөд МУУ өдөр
2025.01.14 17:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо