Сүүлийн Зургаан Жилд 1533 Яллагдагч Хар Тамхи, Мансууруулах Бодисны Хэрэгт Холбогджээ. Тэдний 90 Хувь Нь 13-35 Насныхан, Хамгийн Бага Нь ЕБС-Ийн Долоодугаар Ангид Сурдаг 13 Настай Охин Байгаа Юм.
Цагдаагийн байгууллагаас эцэг эх, асран хамгаалагч нар өөрсдөө хар тамхи, мансууруулах бодисны талаар ямар нэгэн мэдэгдэхүүнгүй байгаа нь залуус энэ төрлийн хэрэг, хэрэглээнд хөл алдах нэг хүчин зүйл хэмээн үздэг байна.
Учир нь хүүхдүүд өрөөндөө энэ төрлийн бодис хэрэглэсэн ул мөр бий болж үүнийг ажиглан сэргийлэх боломж байсан нь тогтоогддог байна. Жишээ нь, үнэртэх, цустай зүү тариур илэрч байсныг тухайн үедээ анзаардаггүй гэнэ.
Залуус мансууруулах бодис хэрэглэж байгаа бол зан ааш өөрчлөлт орж, өөрийгөө тусгаарлаж, ойр дотны хэн нэгний шүүмжлэл болон зөвлөгөөг эсэргүүцэж эхэлдэг. Улмаар бүр гүнзгий хамааралд ороод ирэхээрээ хичээлдээ явахгүй, гэр бүлийнхэнтэйгээ харилцахгүй болох, хүүхэн хараа нь өргөсөх, нүд улайх, ам орчим идээт үрэвсэл гарах, турах шинж тэмдгүүд илэрдэг байна.
Тиймээс эцэг эх асран хамгаалагч нар хүүхдээ сайн ажиглаж, ойр дотно илэн далангүй ярилцаж, хэнтэй нөхөрлөж, чөлөөт цагаа хаана хэрхэн өнгөрүүлж байгаад үргэлж анхаарал тавьж ажиллахыг холбогдох газруудаас зөвлөлөө.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй