Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын дэд захирал асан, Дэлхийн банк группийн гишүүн Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол мах төслийн олон улсын зөвлөх Мэтью Стон (Matthew Stone) болон холбогдох албан хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Олон улсын санхүүгийн корпорацитай байгуулсан санамж бичгийн хүрээнд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын стандартын дагуу хамгаалалттай аж ахуйн журмыг нийцүүлэн боловсруулж байна. Уулзалтын үеэр тухайн журмын боловсруулалт, хамгаалалттай аж ахуйг баталгаажуулах, хянах SPS эрсдэлийн удирдлагын баталгаажуулалтын механизмын талаар Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын шинжээчид олон улсын туршлага хуваалцаж, санал солилцов.
Сайд Х.Болорчулуун Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг дэмжих бодлогыг тууштай баримталж ажиллаж байгааг дурдан, хамгаалалттай аж ахуйн журам батлах төдийгүй стандарттай болсноор Монгол улсын бэлчээрийн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнэ цэнэ өсөх, малчдын амьжиргаанд бодит дэмжлэг болох, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын боломжийг нэмэгдүүлснээр том утгаараа улсын эдийн засгийг солонгоруулахад өндөр ач холбогдолтойг онцоллоо.
Уулзалтын төгсгөлд Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Мэтью Стонд Монгол улсад шинжлэх ухааны мал эмнэлгийн алба үүсэж хөгжсөний 100 жилийн медалийг дурсгал болгон гардуулсан юм. Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалж эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, мах, махан бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх, экспортыг тогтвортой явуулах зорилгоор “мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс” байгуулах зорилт дэвшүүлэн засгийн газрын 2022 оны 424 дүгээр тогтоолоор батлуулж, хэрэгжилтийг хангахаар ажиллаж байна.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ