Хүрэн баавгайн толгой, савар, арьсыг бусдад худалдах зорилгоор тээвэрлэж явсан этгээдүүдийг илрүүлж, хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, Иргэн Д, С нар бүлэглэн ховор амьтны жагсаалтад багтсан хүрэн баавгайн түүхий эд болох эм бодгалийн толгой, дөрвөн ширхэг савартай арьсыг бусдад худалдан борлуулах зорилгоор Д-ийн эзэмшлийн 00-00 УАА улсын дугаартай Тоёото приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалж, тээвэрлэжээ. Тус хэрэгт прокуророос иргэн Д, С нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Улмаар Эрүүгийн хуульд зааснаар ховор амьтны түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалсан, тээвэрлэсэн бол гэмт хэрэгт тооцохоор заасан байдаг. “Ховор амьтан” гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг хэлдэг бөгөөд “Ховор амьтны жагсаалт”-д багтсан хүрэн баавгай, түүний түүхий эд болох эм бодгалийн толгой, 4 ширхэг савартай арьсыг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан, тээвэрлэсэн шүүгдэгч Д, С нарыг “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэж, Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Д-ийн эзэмшлийн 00-00 УАА улсын дугаартай Тоёото приус-30 маркын тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлогод оруулж шийдвэрлэв.
“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” уралдааны шилдгүүд тодорлоо
2025.06.23 11:27
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн