Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хөдөө аж ахуйн өвөлжилтийн нөхцөл байдлын талаар Шадар сайд С.Амарсайхан танилцуулж, мэдээлэл өглөө.
Тэрбээр "Улсын хэмжээнд ихэнх нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөл үүслээ. Иймд малчдыг мал тарга тэвээрэг алдаагүй байгаа үед нь эдийн засгийн эргэлтэд оруулахыг уриалж байна. Мал мах, бэлтгэх, эдийн засгийн эргэлтэд оруулахад стандарт баримтлахыг холбогдох байгууллагуудад анхааруулаад байна. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 50 гаруй хувьд зудын эрсдэл үүсээд байна. Одоогоор арван аймгийн 22 сум цагаан зудтай байна. Улсын хэмжээнд 190 мянган малчин өрхийн 69.1 сая толгой мал өвөлжинэ.
8.8 мянган малчин өрхийн 7.8 сая мал отроор өвөлжихөөр байгаа нь өнмөх оноос 1.9 саяар буурсан үзүүлэлт. 2023 он гарсаар 70 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсны 40 хувийг дулааны аргаар боловсруулсан. Нийслэлчүүдийн ирэх хаврын хэрэгцээнд 8000 тонн мах нөөцөнд бэлтгэх ажлыг зохион байгуулж байна. 11-р сарын 27-ноос 12-р сарын 3-нд өвлийн идэш арга хэмжээг 12 байршилд зохион байгуулж байна. Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндрэх магадлалтай байгаа тул малчдыг мал, махаа эдийн засгийн эргэлтэд оруулж, эрсдэлийг бууруулахыг Улсын онцгой комиссоос уриалж байна" гэв.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй