Монгол Улсын хоёр иргэн ОХУ-д байх үедээ нэгнийхээ эд хөрөнгийг хууль бусаар эвдэж, гэмтээсэн хэрэгт 450 мянган төгрөгийн торгох ял оноожээ.
Тодруулбал, Шүүгдэгч Г нь 2022 оны тавдугаар сарын 30-ны өдөр Оросын холбооны улсын Кызыль хотод хохирогч Б-ийн эзэмшлийн УВХ улсын дугаартай Митсубиши Делика маркийн тээврийн хэрэгслийн эд ангийг хууль бусаар эвдэж, гэмтээсний улмаас бусдад 450 мянган төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсоныг прокуророос гэм буруутайд тооцуулахаар шүүхэд шилжүүлсэн байна.
Улмаар Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүний “Шүүхийн харьяалал тогтоох тухай” 180 дугаар тогтоолоор Монгол Улсын хилийн гадна үйлдэгдсэн буюу Оросын Холбооны улсын Кызыль хотод үйлдэгдсэн хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлүүлэхээр шүүхийн харьяалал тогтоосон. Монгол Улсын иргэн хилийн гадна Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, тухайн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Шүүгдэгч Г-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Оросын Холбооны Улсын Кызыль хотод үйлдэгдсэн нь Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байгаа тул шүүхээс гэм буруутайд тооцож, 2 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, хохирлын 450,000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэв.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй