Өмнөд Солонгосын засгийн газар нохой үржүүлж нядлан, махыг нь зарах явдлыг хориглохоор төлөвлөж байгаа. Ийм учраас пүрэв гарагт /2023.11.30/ 200 гаруй нохойн мах бэлтгэгчид энэ хоригийг эсэргүүцэн Сөүл хот дахь Ерөнхийлөгчийн тамгын газрын өмнө жагсаал хийв.
Мөн Солонгосын Нохойн мах бэлтгэгчдийн холбоо Сөүл дэх засгийн газрын байр болон хууль тогтоогчдын гэрийн ойролцоо 2 сая нохой суллахаар төлөвлөж байна гэж мэдэгджээ.
Тус холбооны тэргүүн Жү Ён Бон өнгөрсөн долоо хоногт “Бэлтгэгчид энэ хоригийг хэр эсэргүүцэж байгааг мэдэхийг хүсэж байвал бид 2 сая нохойгоо суллах талаар ярилцаж байгаа” гэж хэлсэн байна. Тэрбээр Ерөнхийлөгчийн тамгын газар, Хөдөө аж ахуйн сайдын гэр, хуулийн төслийг өргөн барьсан гишүүдийн гэр болон ажлын байрны өмнө нохдыг суллана гэсэн юм.
Пүрэв гарагт болсон жагсаалын Жү Ён Бон ахлан зохион байгуулсан байна. Цагдаа нар түүнийг хоёр өөр жагсагчтай хамт баривчилжээ. Жагсагчид хувийн машинууддаа 100 гаруй нохой авчирч суллахаар оролдсон ч цагдаа нар үүнийг нь таслан зогсоосон байна.
Ардын хүчний намаас өргөн барьсан тус хоригийн хууль батлагдвал 2027 он гэхэд нохойн махны худалдааг зогсоох юм. Мөн хоригийг зөрчсөн хүмүүст тав хүртэлх жилээр хорих, 50 сая воноор торгох ял оноохыг Ардын хүчний нам санал болгожээ.
Эх сурвалж: Time
Төрсөн ахыгаа зодож хөнөөсөн этгээдэд 12 жилийн ял оноолоо
2025.01.14 17:39
Зурхай : Өнөөдөр шинэ хувцас өмсөхөд МУУ өдөр
2025.01.14 17:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо