Зэвсэгт хүчний 326, 120, 032 дугаар ангиудад Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг ажиллаж байр, гал тогоо, халуун усны газар, спорт заал, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломж, бололцоо зэргийн нөхцөл байдлыг шалгаж, холбогдох баримт бичигт дүн шинжилгээ хийн, хугацаат цэргийн алба хаагчидтай ганцаарчилсан ярилцлага хийсэн бөгөөд шалгалтын урьдчилсан дүгнэлтийн УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд танилцуулсан.Тус цэргийн ангийн удирдлагуудын зүгээс, Монгол Улсын хэмжээнд цэргийн албанд татагдаж байгаа залуусын дийлэнх нь дэлгэцийн хамааралтай, бие бялдрын хөгжил сул, сэтгэл зүйн тогтворгүй байгааг онцлоод, сэтгэцийн хямралд орох, цэргийн албанаас шантрах, сургалт бэлтгэл, бие бялдрын хөгжлийн хичээл, дадлага, сургуулиас бэрхшээх, ёс суртахуун, харилцааны сөрөг нөлөөнд автах зэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор сэтгэл зүйч ажиллуулж байгааг онцолжээ.
Түүнчлэн хугацаат цэргийн алба хаагчид тодорхой хугацааны дараа биеийн ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор даралт ихсэх, зүрхний хэм алдагдах, сүрьеэ өвчин тусах, сэтгэц өөрчлөгдөх зэрэг асуудал нийтлэг тулгардаг тул цэргийн албанд татагдсанаас хойш сарын дараа нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоонд оруулж, цэргийн албанд тэнцэх эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг тодотгосон юм.Сүүлийн 30 гаруй жил батлан хамгаалах салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийгдээгүй, салбарын нийт төсвийн 90 орчим хувь нь урсгал зардалд зориулагдаж байгаагийн улмаас цэргийн ангиудын барилга хуучирсан, техникийн шинэчлэлт хоцрогдож байна гэлээ. Мөн цалин, хангамж болон бусад асуудлаас болж жилдээ 700-800 цэргийн албан хаагч хүсэлтээрээ чөлөөлөгдөж, бусад салбар руу шилжин ажиллах болсон нь батлан хамгаалах салбарын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц асуудал болсныг анхаарах нь зүйтэй гэжээ.
Ангийн захирагчид нэн яаралтай цэргийн ангийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, стандартад нийцсэн байр, гал тогоо, соёл, спортын байгууламж шинээр барих, барилга байгууламжийн дээвэрт их засвар хийх, төвлөрсөн дулаанд холбох, сантехник шугам сүлжээг шинэчлэх, эмнэлгийн тоног төхөөрөмж, байнгын болон хугацаат цэргийн алба хаагчдын дүрэмт хувцасны хангалт зэрэг нь батлан хамгаалах салбарын нэн тэргүүнд тулгамдсан асуудлын нэг болсныг дуулгажээ.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо