Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өнөөдөр Зайсан тойруугийн гудамж замын хөдөлгөөн зохион байгуулалтад энэ сарын 21-нээс эхлэн өөрчлөлт оруулах болсон талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, Дүнжингаравын буюу уулын зам, Туулын гүүр, Оргилын замын хөдөлгөөн өглөөний 6:00 цагаас эхлэн нэг чигт орох нь байна. ХААИС-ийн баруун хойд уулзвар, Хийморийн овоо талаасаа буюу Дүнжингаравын гудамж баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэлтэй урагшаа хойшоо чигээрээ явна. Харин хойноос зөвхөн чигээрээ буюу баруун эргэнэ. Мөн Дугуй цагаан руу явдаг гурван замын уулзварыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгоно.
ХААИС-ийн уулзвар огтлолцолгүй болоод, Зайсан тойруугаар тойрч, баруунаас зүүн чиглэлд зорчих иргэд ХАИИС дээр гэрэл дохионы хүлээлтгүйгээр баруун эргэх боломжтой болж байна. Ийнхүү зайсан тойруугийн гудамж замын хөдөлгөөний зохион байгуулалтыг өөрчилснөөр нийтийн тээврийн зургаан чиглэлийн 61 автобусанд өөрчлөлт орж байгаа юм. Мөн ХААИС-ийн зүүн талын автобусны буудлыг Зайсангийн гудамж буюу танктай хөшөөний баруун хойд чиглэл рүү шилжүүлэх юм байна.
Өөрчлөлт орох нийтийн зургаан чиглэл:
-Ч42: Сүлжмэл-Нарны гүүр- Зайсан
-Ган хийц-Ханын материал-Зайсан
-Зайсан-Дэнжийн мянга-Засгийн газрын автобааз-Согоотын гудамж
-Зайсан- Офицеруудын ордон
-Зайсан- Цэцэг төв- 11 дүгээр хороолол
-Богдхан амралт- Сүхбаатарын талбай гэсэн чиглэлүүд байна.
Алтны үнэ түүхэн дээд түвшиндээ хүрлээ
2024.10.23 15:10
Долларын ханш 14 хоногт 35 төгрөгөөр өсчээ
2024.10.23 12:50
Алтны үнэ унц нь $2700 давж, дахин шинэ дээд түвшин тогтоолоо
2024.10.18 12:15
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо