CУРАГЧИД ЭНЭ САРЫН 28-НААС ЭХЛЭН НЭГ САР АМАРНА
Сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг арванхоёрдугаар сарын 28-наас 2024 оны нэгдүгээр сарын 28-ны хооронд болгожээ. Энэ талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Энэ сарын 29-нөөс эхлэн 4 хоног баярын амралт таарах юм байна. Тэгээд нэгдүгээр 2-ноос хичээлээ нээгээд, 7-нд дахиад амарна гэхээр үндсэндээ хэдхэн хоног хичээллэх шаардлага гарч байгаа юм. Тиймээс 2023 оны арванхоёрдугаар сарын 28-наас 2024 оны нэгдүгээр сарын 28-ны хооронд амраахаар боллоо. Харин цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлнэ" гэлээ.
Мөн энэ үед хүйтний эрч чангарах тул хүүхдүүдийн ханиад томууны дэгдэлтээс урьдчилан сэргийлж буй юм.
ХЭҮК-ЫН ДАРГААР Д.СҮНЖИДИЙГ ТОМИЛЛОО
Дугарын Сүнжидийг Хүний Эрхийн Үндэсний Комиссын даргаар томиллоо. Д.Сүнжид нь хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Дугарын Сүнжид нь 1977 онд төрсөн. 1993 онд Хэнтий аймгийн Өндөрхаан сумын 1 дүгээр сургуулийг төгссөн. 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр төгсөж, 1999-2000 онд мөн сургуульдаа хууль зүйн ухааны магистр, 2000-2002 онд ХБНГУ-ын Людвиг-Максимилианы их сургуульд олон улсын харьцуулсан эрх зүйн магистр, 2006-2009 онд ХБНГУ-ын Людвиг-Максимилианы их сургуульд хууль зүйн ухааны доктор /dr.jur/-ын зэргийг тус тус хамгаалсан.
2002-2003 онд ШУА-ийн философи, социологи, хүний эрхийн хүрээлэнгийн хууль зүйн судалгааны төвийн судлаачаар, 2003-2012 онд Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн, өмгөөлөгчөөр, 2005-2012 онд “Хөгжлийн төлөө төв” ТББ-ын гүйцэтгэх захирлаар, 2009-2014 онд Хууль зүйн яамны хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар, 2014-2015 онд Хууль зүйн яамны төрийн захиргааны удирдлагын газрын даргаар, 2015-2017 онд ЕТГ, ШХА-ын хамтарсан “иргэдийн оролцоо” төслийн зохицуулагчаар, 1998 оноос одоог хүртэл удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессор, 2017 оноос ХЗДХЯ, ШХА-ын хамтарсан “иргэдийн оролцоо II” төслийн зохицуулагчаар тус тус ажиллаж байгаад 2020 оноос хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээр сонгогдсон юм.
Эрх зүйн өндөр мэдлэг, боловсролтой, хүний эрх, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцооны чиглэлээр ажилласан туршлага, онол-практикын мэдлэгийг үндэслэн Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжидийг тус комиссын даргад нэр дэвшүүлж байгаа гэлээ.
ЕРӨНХИЙЛӨГЧ АНЭУ-Д АЙЛЧИЛЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммад Бин Заид Аль-Нахъян-ы урилгаар 2023 оны 12 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд тус улсын Дубай хотноо болох уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байна. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 28 дугаар бага хурлын үеэр болох дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад 140 гаруй улсын төр, засгийн тэргүүн оролцож байгаа юм.
Мөн айлчлалын хүрээнд монгол улс, АНЭУ хооронд харилцан визгүй зорчих, шууд нислэг үйлдэх санамж бичиг байгууллаа. Ерөнхийлөгч Абу Даби хотноо хүрэлцэн ирэхэд түүний буудалласан зочид буудлын гадна талд монгол бичиг бүхий гэрэлтүүлэг хийж, Монгол Улсын сүлдийг дүрсэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүндэтгэл үзүүлсэн юм.
Сонирхуулахад, монгол улс, анэу-ын хооронд 1996 оны дөрөвдүгээр сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон.
БНХАУ-ЫН "YUTONG BUS" КОМПАНИАС 165 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР 600 АВТОБУС АВАХААР БОЛОВ
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Улаанбаатар хотын нийтийн тээврийг худалдан авах тендер зарласантай холбоотой мэдээлэл өглөө.
Энэ талаар Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг, тендерт таван аан санал ирүүлсэн бөгөөд материалыг задлах үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй байдлаар хийсэн. Ирүүлсэн материалуудыг судалж үзээд, үнэлгээний хорооноос дөрвөн оролцогчийн материал шаардлага хангахгүй гэж үзсэн. Ингээд БНХАУ-ын автобус үйлдвэрлэгч "Yutong bus" компанийн 165 тэрбум төгрөгөөр /165,589,920,000₮/ нийт 600 автобус нийлүүлэх саналыг тэнцүүлсэн гэсэн юм.
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ