Парламентын сонгуулийн өмнөх жил Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сонгуулийг пропорциональ тогтолцоогоор явуулна гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл, ирэх 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийг холимог системээр явуулна. Хуулийн дагуу сонгууль санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн тойргоо тодорхой болгох. Энэ нь өнөөдрийн улс төрийн хүрээний гол анхаарлыг татаж буй сэдэв болжээ.
СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ: 12 дугаар зүйл.Сонгуулийн тойрог байгуулах
12.1.Улсын Их Хурал ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө сонгуулийн тойрог /цаашид "тойрог" гэх/-ийг байгуулна.
12.2.Энэ хуулийн 4.6-д заасны дагуу ээлжит бус сонгууль явуулах тохиолдолд Улсын Их Хурал ээлжит бус сонгуулийн санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө энэ хуульд нийцүүлэн сонгуулийн тойргийг байгуулна.
12.3.Сонгуулийн тойргийг байгуулахдаа аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно.
12.4.Тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл, хилийн цэсийн хувьд зэргэлдээ байна.
12.5.Аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоо нь тойрог байгуулах улсын дунджаас цөөн байвал зэргэлдээ аймаг, нийслэлийн дүүрэгтэй нэг тойрог болгон нэгтгэж болно.
12.6.Сонгуулийн тойргийг ээлжит бус сонгууль явуулахаас бусад тохиолдолд дараагийн ээлжит сонгууль хүртэл өөрчлөхийг хориглоно.
Хуулийн дагуу эрх баригчдад шинэ оны өмнө тойргоо зурахаар бэлтгэлээ хангаж эхэллээ. Парламентад суудалтай болоод эрх баригч нам өөртөө хамгийн ашигтай байх боломжит хувилбарыг тооцож сонгуулийн тойргоо зурсаар ирсэн . Харин энэ удаад өөрсдийн эрх ашгаас улс орны эрх ашгийг дээгүүр тавьж чадах эсэхийг олон нийт анхааралтай ажиглаж байна. Энэ удаагийн сонгууль маш онцлогтой сонгууль болно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа парламент 126 гишүүн сонгогдоно. Ингэхдээ 126 гишүүний 78 нь тойргоос 48 нь намын жагсаалтаар сонгогдох зохицуулалттай.
4.3.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 126 гишүүнийг дараах байдлаар сонгоно:
4.3.1.Улсын Их Хурлын 78 гишүүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос олныг төлөөлөх /мажоритар/ аргаар;
4.3.2.Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорционал/ аргаар.
Хамгийн гол нь сонгууль бүрийн өмнө өөрт хамгийн ашигтай байх боломжит хувилбараар тойргоо зурдаг парламентын гишүүд энэ удаа ямар тооцолол хийх нь шинэ оноос өмнө нь тодорхой болох бололтой. Тойргоо зөв зурахгүй бол "тойрох"-оо зуруулах гишүүд олон байгаа.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо