Экологийн асуудал хариуцсан алба хаагчид хууль бусаар ан агнах, байгалийн ургамлыг бэлтгэх, ашигт малтмал олборлох гэмт хэргүүдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Тодруулбал:
- Дорноговь аймгийн Эрдэнэ сумын иргэн 42 настай М гэгч нь 6 тооны хар сүүлт зээрийг хууль бусаар агнаж,тээвэрлэсэн;
- Дархан-Уул аймгийн Орхон сум 2-р багийн нутаг дэвсгэрт Сэлэнгэ аймгийн иргэн 28 настай Н нар нь "Илдэн игүүшин" нэртэй ховор ургамал зохих зөвшөөрөлгүй тээвэрлэж явсан;
- Төв аймгийн Заамар сумын нутаг тусгай хэрэгцээний эрүүл газарт 37 настай иргэн Б нь бусадтай бүлэглэн хууль бусаар газрын хэвлийд халдаж, гар аргаар алт олборлосон.
ИРГЭДИЙН АНХААРАЛД:
Монгол Улсад хар сүүлт зээр агнахыг 1965 оноос хориглосон бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 264, 2013 оны 7 дугаар тогтоолоор тус тус "Ховор" амьтны зэрэглэл, хөхтөн амьтны Улаан данс”-д тус тус бүртгэгдсэн байна.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 1995 оны “Жагсаалт батлах тухай” /Ховор ургамлын жагсаалт/ 153-р тогтоолоор “Илдэн игүүшин” ургамлыг ховор ургамлын жагсаалтад оруулжээ.
Энэ төрлийн гэмт хэрэгт нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байгааг иргэд, олон нийтэд сэрэмжлүүлж байна.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн