УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, НҮБ-ын "Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" төсөлтэй хамтран үе үеийн эмэгтэй парламентчдыг оролцуулсан “Эмэгтэй парламентчдын анхдугаар чуулган”-ыг өнгөрсөн оны есдүгээр сарын 7-нд Төрийн ордонд зохион байгуулсан билээ.
“Эмэгтэй парламентчдын чуулган-2023” хоёр дахь удаагийн арга хэмжээг энэ сарын 13-нд Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулах гэж байна. Байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойших найман удаагийн УИХ-ын сонгуульд нийт 3445 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 25 хувь нь эмэгтэй байсан аж. Нийт 608 гишүүн сонгогдсоноос 10.7 хувь нь эмэгтэй байсан бөгөөд 45 эмэгтэй давхардсан тоогоор нийт 65 удаа сонгогджээ. Үүнээс 10 эмэгтэй хоёр ба түүнээс дээш, үлдсэн 35 эмэгтэй нэг удаа сонгогдсон байна.
Парламентч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулганаар эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжсэн олон улсын эрх зүйн орчин, Монгол дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны талаар хэлэлцсэн билээ. Энэ удаа эмэгтэй парламентчид чуулж, “Эмэгтэй парламентчдын чуулган-2022”-оос гарсан Тунхаг бичгийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, үр дүнг ахиулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн энэ үеэр “Парламентад хүрэх мянган алхам” буюу шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх боломжийн талаарх номын нээлтийн арга хэмжээ болно.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ