Нүүрсний хэрэг сүүлдээ хүндэрч хүний амь насанд хүрч болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Тодруулбал ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн шинжилгээнээс 9.06 хувийн хүнцлийн хор илэрсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Сар хүрэхгүй хугацааны өмнө УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй алдарт “Нүүрсний сонсгол”-д “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг оролцох хүсэлтээ ирүүлсэн. Хүсэлтэд, “Б.Ганхуяг миний бие сонсголд гэрчээр дуудагдсан. Би өөрийн биеэр сонсголд гэрчээр оролцох хүсэлтэй байна. Би одоо Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд хүлээгээд сууж байна” гэжээ.
Үүний хариуд Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Арваннэгдүгээр сарын 27-нд түр хороо хуралдаж, эхний сонсголд гэрчээр дуудах хүмүүсийг тогтоолоор баталсан. Үүний дунд Б.Ганхуяг бий. Уг тогтоолыг шүүх, прокурорын байгууллагад хүргүүлсэн. Б.Ганхуяг нь үдээс хойш яригдах асуудалд гэрчээр дуудагдсан. Прокурор бол энэ хүн шүүхийн шийдвэрийн дагуу хоригдож байгаа, шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх тул шүүхийн шийдвэрийг бид өөрчилж чадахгүй гэж мэдэгдсэн” гэлээ.
Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн үс, цус, шээснээс өндөр тунтай хүнцлийн хор, хар тугалага илэрсэн талаар мэдээлэл задарсан. Энэ талаар түүний хүргэн ах ” Б.Ганхуяг шүүхэд удаа дараа хүсэлт гаргаснаар долоо хоногийн өмнө “Сонгдо” эмнэлэгт эрүүл мэндийн шалтгаанаар 3,4 хоног хэвтэн эмчлүүлж байх үедээ шинжилгээ хийлгэлээ. Маш ноцтой хариу гарсан. МУ-ын хэмжээнд эрүүл ахуй, хор судлалын лаборатори ганц байдаг. Энэхүү газарт Б.Ганхуягийн үс, цус, шээсийг шинжилсэн байна.
Шинжилгээгээр түүний үснээс нь 9.06 хувийн хүнцлийн хор илэрсэн. Энэ бол үхлийн маш өндөр тун. Мөн цуснаас нь хар тугалга илэрсэн.
Хүнцэл гэдэг нь эрт дээр үеэс хаадын хор гэж нэрлэгддэг химийн маш хүчтэй хор. Б.Ганхуяг гаднын нөлөөтэй хордсон байна. Тэрбээр Есдүгээр сард шүүх дээр ноцтой мэдэгдэл хийснээс хойш биеийн байдал нь муудаж эхэлсэн. Гурван сар хүсэлтээ гаргаж, ийнхүү дүгнэлт гарлаа. Хүнцэл гэдэг хор нь 6 сарын дотор хүний бие эрхтэнд тархаж, аажмаар үхэлд хүргэдэг хор ажээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ