Бараа бүтээгдэхүүний тэр дундаа гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ 84 хувиар өсчихөөд байхад Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун импортын гол нэрийн хүнсний барааны татварыг нэмнэ гэлээ. Х.Болорчулуун “Хүнсний хувьсгал” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзах үеэрээ хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг 2-3 жилд үе шаттайгаар нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдээ хамгаалах бодлого барин ажиллахаа мэдэгдсэн. Үүнд хүнсний гол нэрийн 19 төрлийн бараа, бүтээгдэхүүнийг хамруулахаар яригдаж байна.
Өнөө маргаашаа аргацааж, хүнсний бүтээгдэхүүнээ граммлаж, таллаж авч байгаа иргэд энэхүү дарамтыг хэрхэн давах вэ. Ард түмэн бүсээ чангалаад ч өдөр тутмынхаа хэрэгцээт хүнсээ худалдан авч хүчрэхгүй болсон. Тодруулбал, 2018 оны нэгдүгээр сарын 18-наас 2023 оны арванхоёрдугаар сарын 2-ны хооронд хүнсний багцын үнэ 84 хувиар өссөн байна. Тухайлбал, өндөгний үнэ 72, талхны үнэ 101 хувиар, ургамлын тос 120, сонгино 148 хувиар, төмс 201 хувь, цагаан будаа 106 хувь, Алтан тариан дээд гурил 120 хувиар зэргээр нийт 84,1 хувиар өсчээ.
Ерөнхий сайдын танхимын унхиагүй сайд нарын нэг Ж.Ганбаатар улсаараа шатахуунгүй гал алдаж явгарч байхад жолооч нар автомашиныхаа шатахууны савыг дүүргэж авч байна. дизель түлш дамлаж байна хэмээн иргэдээ буруутгажсуугаа. Ам, ажлын зөрүүгээ ч ухамсарлаж ойлгохгүй байгаа тэрбээр энэ салбарт үнэхээр л жулдаж байна. Үндэсний шатахуун түгээгч компаниудынхаа удирдлагуудтай ширээний ард суугаад ярьж хөөрөөд учраа олж чадахгүй байгаа нөхөр ОХУ, БНХАУ-ын талтай учраа олж чадах уу.
Тэгвэл Х.Болорчулуун сайд үндэсний үйлдврлэгчдээ хамгаалж байгаа нэрийдлээр импортын гол нэрийн хүнсний барааны татварыг нэмэхээ мэдэгдээд байна. Импортын хүнсний бүтээгдэхүүний татварыг нэмснээр үнийн хөөрөгдөл бий болж, энэ ачаа мөн л иргэдийн нуруун дээр л ирнэ. Ерөнхий сайд аа, та энэ мэтчилэн унхиагүй сайд нартаа хариуцлагын асуудлыг ярихгүй юм уу.
Т.Мөнхсайхан : Одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ.
2024.11.13 13:43
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ