Засгийн газрын өнөөдрийн /2023.12.13/ хуралдаанаар гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Сангийн сайд Б.ЖАВХЛАН:
-Өнөөдөр хоёр сайн мэдээ таницуулна. УИХ-аас 3, 3 жилийн хугацаатай Монгол Улсын гадаад өрийг удирдлагын стратегийг баталдаг. Өөрөөр хэлбэл, Засгийн газар даалгавар авдаг. 2019-2022 2022-2025 онуудын стратегийн хүрээнд энэ хүнд жилүүдэд зээлийн гурван төслийг амжилттай хэрэгжүүллээ. Нэг тэрбум долларын Сенчири I төслийг цар тахлын үед хэрэгжүүлсэн. Сенчири II төслийг мөн адил амжилттай хэрэгжүүлж дефолтоос бүрэн гарсан байдаг.
Энэ удаа ирэх онд төлөгдөх хуваарьтай 392.5 сая ам.долларын "Хуралдай" бондын төлбөрийг дахин санхүүжилт хийх зорилготойгоор гурван төслөө арваннэгдүгээр сарын 23-28-нд амжилттай хэрэгжүүллээ. 350 сая долларын Сенчири III бондоо гаргаж, 14 дахин том буюу 4.8 тэрбум ам. долларын захиалга авсан байгаа. Хүү нь 7.8% бөгөөд хамгийн бага эрсдэлийн үнэлгээтэй бонд.
АНУ-ын Төв банкны хүү 5.5 хувийн хүүтэй байгаа. Эрсдэлийн зөрүү нь 2.3 хувь байна. 2020-2024 онд Засгийн газар болон Хөгжлийн Банк нийт 3.7 тэрбум ам.долларын бондын өр төлбөрийн хуваарьтай байсныг 100 хувь амжилттай зохицууллаа. Үүнээс 2.6 тэрбум ам.долларын хугацааг хойшлуулж, хүүг буурууллаа. Үүнээс нэг тэрбум ам.долларыг дотоод нөөц бололцоогоороо бүрэн төллөө. Үүнд оногдох 886.3 сая ам.долларын хүүг төлж барагдууллаа.
Сенчири III төслийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улс 2024, 2025 онд бондын өргүй боллоо. 2026 он хүртэл валютын нөөцөө хадгалах бүрэн боломжтой болж байна. Хуваарьт төлбөр 2026 оноос дахиж эхлэхээр 600 сая хүртэлх төлбөрүүдийг хийж чадсанаар 2030 он гэхэд бондын бүх төлбөрийг барагдуулна.
Н.Учрал : Эмч нар И-Монголиа ашиглан жор бичнэ
2024.11.11 08:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ